Thursday, August 26, 2010

Үлдээх үг

Үлдээх үг:

(Захиас гэнэ үү, гэрээс гэнэ үү ийм юм бичих мөч ирдэг байна. Нэгд, “настнаас үг сонс” гэсэн даруухан мөртлөө үнэ цэнэ нь буурдаггүй монгол сургаалийг дээдэлж амьдарсан хүний хувьд, хоёрт, 70 нас зоогтлоо хорвоог чадан ядан тунгааж, зохиол гэгчийг сараачсан нэгний хувьд хойч хойчийн монголчуудад захьж орхих үгээ тэрлэе гэж зориглов. Надаас юу ч үлдэхгүй. Үүнд харамсах юм өчүүхэн ч алга. Үлдэх юм зөвхөн үг болтой. Тийм учир би үлдээх үгэндээ хэрээрээ хариуцлагатай хандахыг хичээв. Надаас хойш хэн нэгэн уншигчийн чихэнд миний үг сонсдож, оюунаар нь миний үзэл зочилбол зочилог. Хэрэгтэй үг бичжээ гэвэл аваарай, хэрэггүй үг бичжээ гэвэл хаяарай).

Нэг. Тархинд цус мэт харвасан үзэл
...70 жил дарангуйлж байж хүчээр шингээсэн буруу номоос эдүгээ бидний тархинд зөндөөн шавхрага хоцорчээ. Хувьсгалт онолын шаар шавхруу биднээс бүрмөсөн салах бүр янзгүй гээч! Лав л миний зөнөг толгойд коммунист сортын хогжруу бишгүй. “Хамгийн аймшигтай нүгэл бол буруу үзэл” гэж бурхны номд яагаад онцолсон юм бол? Хортой үзлийн үр хөврөл ирээдүйн монголын нялх онгон тархинд өртөөлөн халдварлаж, үр удмыг минь үеийн үед гэмтээсээр байх нь ээ? Буруу үзлийг бурханчлан шүтэж яваа бузартсан тархиндаа бид өөрсдөө бие дааж засал хийхгүй бол осолтой. Хар элгийн доктор залж, засал хийлгэвэл тэд өөртөө хожоотой үзлийн үр бидний тархинд заавал үлдээнэ. Тэгээд үлдээсэн тэр өчүүхэн үрээрээ биднийг дөрлөн хөтлөх болно. Үлдээсэн үр нь цаашид цэцэглэн ургана. Буруу номтны сурталд автсан тархиндаа бид эхлээд өөрсдөө түүхийн жинхэнэ үнэнийг нуулгүй таниулъя. Мөлжих зорилгоор гуйвуулсан бусармаг түүхийг бид үнэн түүх гэж дээдэлж яваа шүү! Үүнийг захья! Бурууг зөв гээд, зөвийг буруу гээд төөрчихсөн хүн яах ёстойв? Дав даруй толгойнхоо эргээг гарга. Эргүү толгойт ямагт боолчлогдох тавилантай. Колончилох зорилгоор түүхийн үнэнийг мушгиж, өөрийгөө олон жил худал магтсан Улаансэрээ чиний гавалд зэтгэрийн хорт үр суулгаснаас одоо хэр толгойд чинь итгэл үнэмшил болон буглаж буй гэдэгт итгэ! Богд Сүхбаатарт хор өгч алсан. Дэмид жанжин хоёр орны түнжинг хагалах гэж хор ууж үхсэн. Дамбий жа хүний зүрх амьдаар нь сугалж байсан гэх мэт ухуулга бол хорь гучаад оны хоцрогдсон моод. Бүх цэргийн жанжин Дэмидийг хорлож байх зуур Оросын цэрэг техник манай хилийг хоёр газраар нэвтэрчээ. Ингэхийг Дэмид зөвшөөрсөнгүй. Тэгээд “шагнал”-аа хүртсэн нь тэр. Дамбийжанцан хэрэг дээрээ хэн байсныг нэг ч монгол хүн үнэнээр харахыг хүсээгүй байхад зуу шахам жилийн тэртээ Орос пүүсийн төлөөлөгч А. В. Бурдуков “Дамбийжанцан зөвхөн тэмээ дайчлах тухай оросуудын командлах гэсэн санаархлыг эсэргүүцэж байсны улмаас баривчлагдсан болохыг хэн ч (монголд) мэдэхгүй хоцров” гэж бичиж үлдээжээ. Хамгийн гол нь бид тэнэгтээ өөрсдөө сайн дураараа тээсээр яваа орчин үеийн коммунист халдварууд чиний тархинд савны раак шиг үсэрхийлж буй. Социалист онолын умайнаас унасан коммунизм фашизм гэгч хоёр ихэр чарлавагийн коммунизм гэгч нь үүрээ бидний гавалд зассан нь эдүгээ баас хатавч өмхийгөө тавихгүй гэгч болжээ.
Нийслэлийнхээ нэрийг монголчууд өөрсдөө өгөөгүй. 1924 онд Коминтерний төлөөлөгч Рыскулов “Улаанбаатар” гэж цаагуураа харанхуй хоцрогдсон ард түмнийг доромжилсон өнгө аясаар нэр хайралсныг эдүгээ бид мэдрэхгүй тэнэгтсээр явна. Улаанбаатар гэсэн нэрийг сольё гэхэд эдүгээ дэлбэртлээ бухимдах хүн зөндөөн гээд бодчих. Энэ хүмүүсийн тархинд миний хэлэх гээд буй нөгөө үзэл чинь арзганаж байгаа. Улаан өнгө, улаантан гэдэгт болъщевик гэсэн утга агуулагдаж асан эгцэгтэй түүхэн тэр цаг үед эгэл буурай хүрээнд Улаанбаатар хэмээх дэлхийд байхгүй сүржин хувьсгалч нэр өгсөн нь харанхуй бүдүүлэг монголчуудыг үндэсний уламжлалаа устгаж, аав ээж өөдөө буу онилж, шашин, бичиг соёлоо хүйс тэмтэрдэг коммунист хийрхэлд улангасуулахаар даажигнаж өгсөн нэр гэсэн сэжиг төрүүлдэг. Улаантан цагаантан хоёр ид арсалдаж байсан цаг үед ядуу бүдүүлэг Их хүрээнд Улаанбаатар гэж нэр өгсөн нь улаантны бэлэг тэмдэг болон үлдэж, хойшид монголчууд үеийн үед улаантан явах болно гэсэн тангараг болжээ. Зүгээр ч нэг улаантан биш, бүр баатар улаантан шүү. Баатар улаантан юм болохоороо хэлмэгдлийг ёстой үзүүлж өгөв. Хөөрхөн дөнгөсөн байгаа биз? Красный богатырь буюу болъщевик-улаан Баатар гэсэн ХХI зуунд ичмээр коммунист ухуулгын нэртэй нийслэл харанхуй Монголд мөнхөрчээ. Энэ доромжиллыг гадаадынхан бол андахгүй. Тэд бидний нүүрэн дээр доторх ёжлолоо нууцлан жуумалзаж буй. Харин бид ухаардаггүй. Улаанбаатар гэхээр ёстой мунадаг улаан Баатар хот гэж онгирсоор ирсэн. Өөрөөр хэлбэл, Рыскуловын доромжлолыг бид өнөөдрийг хүртэл 86 жилийн турш ухаарахгүй тархиндаа дээдлэн залсаар явна. Ичгүүртэй байгаа биз? Баатар хот гэх нь бас яахав. Заавал “улаан” байдаг нь улаантны бидний тархинд шингээх гол хорон санаа нь байв! Улаанбаатар буюу болъщевикбаатар гэдэг нь цаагуураа харанхуй монголыг болъщевик үзэлд элсүүлэн авсан гол санаа. Залуус минь та нар нийслэлээ Болъщевикбаатар хот, Коммунистбаатар хот гэж дуудаад үз! Ямар сонсогдож байна? Нарийндаа Болъщевикбаатар хот гэсэн нэр гэдгийг бүгдээрээ ухаарах сан. Яая даа байз. Оросын нийслэлийн нэрийг сонс: Москва гэхээр дөлгөөнхөн их мөрөн мөнхөд ус ундаар тэжээнэ гэсэн билэгдэл буудаг. Ядуу буурай Киргизийн нийслэлийг Фрунзе гэдэг болъщевик орос цэргийн даргын нэрээр нэрэлсэн. Киргиз Монгол хоёроос арай сөгөөтэй улсын нийслэлийг тэгж даапаалах хоншоор дутсан биз. Зөвлөлт импер задармагц киргизүүд нийслэлийнхээ нэрийг өөрчилсөн нь биднээс нэг хуруу илүүгээ харуулав.
Красный богатырь гэхээр яруу найрагч В. Маяковскийн зурсан өчүүхэн өт хорхой шиг нударган санваартан язгууртан газрын эздийг винтов бууныхаа жадаар нэвт сүлбэж, шорлог болгосон, улаан таван хушуу хадсан шовгор малгайтай үлэмж биетэй аймаар Улаан хүн сэтгэлд буудаг. Маяковкий хориод онуудад тийм олон зурагт хуудас зурсан. Монголчууд ч гэсэн бас тийм том улаан Баатар зурж байсан. Орос винтовныхоо жаданд олон одой шар хар феодал сарвайтал хэлхсэн, мээмэн оройтой монгол малгай дээрээ улаан таван хушуу хадсан аварга том улаан Баатар бурханчлан зураад түүгээрээ бид нийслэлээ нэрэлжээ. Уг нь эдүгээ энэ зураг нийслэл Улаанбаатар хотын сүлд байгууштай.
Болъщевик улаан Баатраар нэрлэгдсэн нийслэлийн маань нэр солигдсон тэр л цагт монголчуудын ухамсарт ардчилал бүрэн яллаа хэмээн ойлгож болно гэсэн үзэл минь 1990 оноос өдгөөг хүртэл цээжинд хадаастай явнам.
Хүйтэн ухаанаар зохиосон номлол хорон санааныхаа арвайж сарвайсан урт урт тэмтрүүлийг цаг мөчөөр сунгаж, бидний нялцгай тархи руу улам лав шигтгэсээр ирснийг харамсалтай нь бидний зарим одоо ч ухаарахыг хүсэхгүй явна. Манай нэг эрдэмтэн сонинд өгсөн ярилцлагадаа “Бидний судалгаагаар Монгол улсын нэмүү бүтээгдэхүүний далд алдац ЗХУ-ын хувьд далд олдоц болж хувирдаг” гэжээ. Тэр бээр цааш нь “Монгол улсын нэмүү бүтээгдэхүүний далд алдац ЗХУ-ын Үндэсний орлогын тооцоонд тусгагддаггүй юм байна гэдэг нь тогтоогдов. Үүнээс үндэслэж, ЗХУ-д нийгмийн бүтээгдэхүүний үндэсний орлого нь ил блансаар, бас далд блансаар тооцогддог нь бидэнд мэдрэгдэв... Улсын нэгдсэн төсөвт нэмүү бүтээгдэхүүний далд олдоц 1985 онд 114 тэрбум рубльд хүрчээ” гэж ярилцлага өгчээ. Ямрав дээ? Ямар ч гэсэн үүнийг эрдэмтэн мэргэд судлаж, үнэн худлын аль нь болохыг хойч үедээ дэлгэх хэрэгтэй. Их хөршөө худал сэрдэж зэвүүг нь хүргэвэл уршгийг нь бид даахгүйгээс хойш маш буйртай хандахгүй бол горьгүй. Тэгээд ч хөршөө хардана гэдэг жигшүүр. Гэхдээ хайхралгүй орхих нь бас муу үр дагавартай. Үнэн худлыг яс тогтоогоод уг язгууртаа хоёргүй итгэлээр түншлэх нь өнөө цагийн өнгө болжээ. Учир нь ХХI зууны ядуу буурай ямар ч улсын хүн ам хууртагдахааргүй ухаажсан байна. Энэ дэвшлээс бид хоцрох гэж үү?
"Áèäíèé áóðóóã¿éã õóóëèéí áàéãóóëëàãà íîòîëñîí!” гэж манай том луйварчид эдүгээ ард түмэнд бардамнаж байна. Ингэх нь тэдний өмнөө барьдаг дархлагдсан өчиг болжээ. Òåëåâèçýýð áèåý èíãýæ “õóäàë öýâýðëýõ”-èéã олон нийт ñîíñîæ çàëõëàà. ßàãààä “áèåý õóäàë öýâýðëýõ” ãýâ ýý? ãýæ íàäààñ àñóó! ßàãààä ãýâýë Ëåíèí áàãø íýã àéõòàð “îíîë” ãàðãàñàí хүн. Òýð îíîëîîð áîë õóóëèéí áàéãóóëëàãóóäûã äîòîð íü óäèðäëàãààð íü øóðãàëóóñàí êîììóíèñòóóäààð äàìæóóëàí Íàì óäèðäàíà ãýæ çààñàí þì. “Áèäíèé áóðóóã¿éã õóóëèéí áàéãóóëëàãà øàëãààä íîòîëñîí” ãýäýã өчгийг тайлж цөхөх юмгүй: Цàãäàà ø¿¿õ ïðîêóðîðûí òîëãîéëîã÷îîð òîìèëогдñîí, íàìаас түдгэлзсэн гэсэн хаягтай, том толгойт түшмэл, Òºð Çàñãèéí өндөрлөгт ãàðñàí óëààí ëóéâàð÷ин олигархиуäàà намын харъяаллаар õàìãààëààä ÿë ñîíñãîõã¿é “íàìûí äààëãàâðàà” áèåë¿¿ëæ áуéã булзааруулж áаéгаа íü òýð! Íàìûí äààëãàâðàà áèåë¿¿ëýõã¿é тýрсэлдñýí äàðãà-öàãäàà, дарга-ø¿¿ã÷, дарга-ïðîêóðîð ãàðâàë ò¿¿íèéã íàìààñ õººæ, (уг нь намаас түдгэлзсэн нөхөр) íàìààñ õººñºí áîëîõîîð àæëààñ íü õàëäàã Ëåíèíèé çîõèîñîí íàìûí ä¿ðýì ìàíàéä ýä¿ãýý ¿éë÷èëæ áóé íü òýð! Намаас түдгэлзэнэ гэдэг чононд хоточ нохойн нэр өгсөнтэй ижил.
...1960-аад оны дундуур II улирлаар би шалгалтаа бузгай өгөөд гадаад декан Москвагийн ойролцоохь амралтад амрах ганц эрхийн бичгээ надад шагнал болгон гардуулав. Амралтын газар надад яагаад ч юм ганц хүний жижиг өрөө өглөө. Патрис Лумумбагийн нэрэмжит олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнууд гээд зүсэн бүрийн залуус цугларчээ. Ази Африк Латин америкийн энэ олон оюутан оросуудаар коммунист онол заалгаад нутагтаа очиж, хувьсгал хийх юм гэнэ лээ гэсэн яриа тарсан юм. Тэгээд социалист лагерийн орны тоо хэдэн арваар өсч, дэлхий нилдээ улаан болох тийшээ хандана гэж ярьдаг байлаа.
Тэгтэл надтай нэг орос оюутан залуу дотносоод бүр жигтэйхэн. Энэ олон гадаад оюутан дундаас ганц монгол намайг ингэж онцолж буй нь оросууд монголд арай л дотно юм даа гэж би бодолгүй өөр яахав. Тэр орос найз бүсгүйтэйгээ амарч буй юмсанж. Мань оросыг нэг хартай хоёр хүний өрөөнд хуваарилсан аж. Тэр надаас өрөөгөө сольё гэж гуйлаа. Нэг хүний өрөөнд надад аятайхан байсан нь мэдээж. Жаахан тунив. Гэвч орос ах юм чинь яалтай билээ? Би түүний өрөөний хараас “яахав” гэж асуулаа. Хар залуу шууд дургүйцсэнгүй. Гэхдээ дуугарсангүй. Харыг дуугарахгүй болохоор би ч тээнэгэлзэв. Тэгтэл нөгөө орос хэргээ бүтээх гэж шургуутаж, намайг нөгөө негрт магтаж гарлаа. Орос монгол ган бат найрамдалтай л гэнэ. Монгол феодализмээс капитализмыг алгасан хөгжиж байгаа дэлхийн ганц орон л гэнэ. Нөгөө харыг чи энэ монголоор хувьсгал яаж хийж, капитализмыг хэрхэн харайхыг заалгаж авах болно л гэнэ. Зүйл зүйлээр л магтлаа.
Харыг зөвшөөрвөл би орос ахдаа нэг хүний өрөөгөө суллаж, найз бүсгүйтэй нь жаргуулдаг ч юм билүү дээ гэж уярав. Миний уярлыг мэдэрсэн орос хүч нэмэхээр “Монгол капитализмыг байтугай социализмыг харайж коммунизмд орох улс” гэж хэлтэл нөгөө хар учиргүй уурлаж, “Та нар яахаараа энэ муусайн монголчуудыг ингэж доромжилж байдаг юм бэ? Та нар биднийг бас энэ монгол шиг дарлах санаатай юу? Горьдсоны гарз мэдэв үү?” гэж хашгираад, намайг “Та нар энэ муусайн оросуудад яах гэж ингэж чадуулж байдаг улс вэ? Наад оросуудад чинь чадах юм юу ч байхгүй, та нараас долоон дор улс гэж ойлго. Мэдэв үү? Монгол залуу минь, чи наад оросынхоо нүүр лүү нулимаад салаавч үзүүл” гэлээ.
Би орос ахаасаа үхэтлээ айсны дээр нөгөө муу харын өмнө юу ч хэлж чадахгүй болсон орос ахаа хараад маш их өрөвдөж билээ. Тэр муу хар нутагтаа очоод орос багш нарын зааснаар хувьсгал хийх нь юу л бол гэж эргэлзэв. Онгироо харын царайд ЗХУ-д сурч байна гэж бидэн шиг хүндэлсэн шинж огт алга. Орос залуу бүсгүй хоёрт нэг өрөөнд хоёулхнаа орох хүсэл ч мөн их байсан даа. Тийм хүсэл байлгүй ч яахав. Орос маань сүүлдээ над руу найз охиноо явуулжээ. Бүсгүй надаас хар арьстан залууг ятгаад өрөөнд нь орчих гэж гуйлаа. Би нөгөө негрийг ятгаад өрөөнд нь оръё гэвэл нөгөөх чинь хурц том алаг нүдэндээ хилэн үсчүүлээд “Үхээнц та нар оросуудад доромжлуулж байхдаа таарсан новшнууд” гэж загнаад өрөөнөөсөө намайг чирч гаргадаг байгаа.
Сүүлдээ орос ах надад гомдоод “Чи ерөөсөө тэр муу негрийн талд ороод зөвлөлтийн иргэнийг бодсонгүй” гээд намайг хананд шахаад элэгдэж байтал нөгөө негр мэдээд найз хартайгаа элбээд орос ахыг минь шалбартал нүдэж орхив. Орос ах маань муугаар нь намайг зодох гэж ээрүүлдээд салдаггүй. Би хэд хоног хар арьстан залууг гарсан ч орсон ч дагасаар яваад арай гэж нэг юм шагналын амралтаа мэнд барж билээ.
Одоо би хэлэх гэсэн зүйлдээ оръё: өнгөрсөн жил Монгол улс цөмийн энергийн тухай хуультай болсон. Уг хуульд “хамтран байгуулах компаний хувьцааны 51-ээс доошгүй хувийг Төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ” гэж цодхийтэл заав. Мардайн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Төв азийн уран” ХХК дахь Канадын “Хан ресурсес инк” 58 хувийг, Оросын “Атомредметзолото” 21 хувийг эзэмшдэг аж. Ердөө 21 хувийг эзэмшиж буй Монголын засгийн газрын хувийг хуулийн дагуу 51-д хүргэхийн тулд Канад Орос хоёроос манайх 30 хувийг татах хууль гаргажээ. Манай хуулийн дагуу Канадын компани өөрийн 58-аасаа зохих хувийг Монголд өгөхөөр ярилцаж эхэлтэл Орос 21 хувиасаа манайд зохих хувийг Канадын адил өгч тэвчихгүй “Төв азийн уран” компаниас Канадын компанийг Монголын засгийн газраар жийлгэх хор найруулжээ. Ах нар “Канадын хөрөнгө оруулагчид Монголын хуулийг зөрчиж байна” гэсэн худал мэдээ дэлхий дахинд цацаж, тэдний хувьцааны үнийг унагаад, өөрөө Торонтогийн биржээр дамжуулан Канадын нэгж хувьцаа тутмыг 0,65 ам доллараар авах санал дэвшүүлэв. Орос ийм замаар Мардайн ураны ордуудад гуравдагч оролцогчгүй, зөвхөн маанаг дүү Монголтойгоо хоёулхнаа хамтрахыг эрмэлзэв. Элэг барьж байхад амар гэсэн хэрэг. Яг энэ үед хятадын компани канадын хувьцаа тутамд 0,96 ам доллар санал болгожээ. Мардай дахь Канадын оролцоог түлхэж чадахгүй болмогц оросууд манайд 50:50 хувийн акц эзэмших нөхцөлийг тулгав. Манайх хуулиндаа 51 хувийг төр эзэмшинэ гээд заачихсан тул яалт ч үгүй боллоо. Тэгмэгц ах нар их өр гэгч шигээ хайгуул хийсэн 600 сая ам доллар өгөөдөх гэж ядмаг аймхай дүүгээ сүрдүүлэв. Гэтэл ЗХУ-ын ураны асуудал эрхэлсэн байгууллагын протоколд Мардайн ордуудад нийтдээ 127,3 сая рубль зарцуулсан гэсэн зардлын тайлан гараад иржээ. Ах нар 1988-1996 оны хооронд 400 мянга орчим тонн уран олборлосон байдаг бөгөөд тонн тутамд 5 рублийн төлбөр төлжээ. Олборлосон хүдрээсээ 580 орчим тонн уран буюу 1500 орчим фунт ураны исэл гаргаж авсан нь одоогийн ханшаар 60 орчим сая ам доллар ажээ. Оросууд манай ураны нөөцийг 2073000 тонн гэж тогтоосон. Гэтэл Канадын хайгуулчид 2806175 тонны нөөц тогтоов. Канадууд манай улсад нийт 350 сая ам долларын хөрөнгө оруулж, олборлохоос эхлээд боловсруулж, баяжуулсан уран буюу шар нунтаг үйлдвэрлэх цогцолбор байгуулах санал тавьсан бол ах нар ердөө 50 сая ам долларын хөрөнгө оруулж, зөвхөн уурхай байгуулан, олборлосон хүдрээ түүхийгээр нь Чита муж дахь Приаргуны үйлдвэрт тээвэрлэж боловсруулах хувилбарыг санал болгосон байна. Атомын эрчим хүч ашиглах аюул багатай шинэ технологи нээгдээд буй энэ цаг үед бид эх орондоо үйлдвэртэй болж үлдэх нь амин чухал зорилтуудын нэг билээ. Үүнээс харахад төр засаг маань бас чиг гэж бие даасан бодлоготой болж буй юм шиг. Ах нар маань “Бидний найрамдал мөнгөө төгрөгнөөс үнэтэй. Орос Монголд тусалсаар ирсэн цаашид ч тусална” гэж бидэнд хайр зарлаад жигтэйхэн. Монголд тааруулдаг оросын ухуулга яг л хуучнаараа байгаа нь эдүгээ инээд хүргэх болжээ. Миний өөрөөг авах гэж орос оюутан намайг яаж магтлаа, яг тэр.
...Урьд баярын хурал байн байн болно. Хөгжим, марш, алга ташилт. Оргил нь Брежнев даргын айчлал өндөрлөхөд болсон баярын хурал байх. АИХ-ын танхимд Брежнев Цэдэнбал хоёр атгалцсан гараа өндөрт өргөж, “найрамдал-дружба” гэж хашгирахад тэнд шалгарч уригдсан яруу алдарт үлгэр жишээ гавшгайчид нэгэн дуугаар “найрамдал-дружба, найрамдал-дружба” гэж түрэн цовхчиж, ухамсраа коммунистоор харуулсан билээ. Энэ солиорол Монголд бүр гаарч аймаг сумын дарга нар хурал дуусмагц дэргэдээ залсан зөвлөлтийн мэргэжилтэн гэгч барилгачин, тракторч, комбайнч, токарч, слесарь хэн ч бай гараас нь шүүрч аваад босон харайж, яг Брежнев Цэдэнбал хоёрын маягаар “найрамдал-дружба” гэж уриалдаг бөгөөд хуралд суусан ажилчин малчид “найрамдал-дружба” гэж түрдэг хэнээтэй болов. Энэ тэнэглэлээ коммунизмд орчихлоо гэж үзнэ. Хэнээрхэл цааш хөгжөөд “найрамдал-дружба, дружба-найрамдал” гэж солбиулан хоёр улсыг адил тэгш хэмээн тэнцүүлсэн нь улс төрийн ардчилсан тэргүүн туршлагаар дэлгэрлээ. Зөвлөлт зочинтой хурал ингэж өндөрлөх нь “ах дүү хоёр орны ган бат найрамдалд ард түмнээ бүрэн итгүүлж чадсан үзүүлэлт болов” гэж манай удирдагч нар биеэ магтав.
Энэ хоёр үгийг Оросын ард түмэн Монголын ард түмэн шиг тэгж бишрэн шүтэж дампуураагүйг би жаран хэдэн онд Москвад суралцаж байхдаа анзаарав. Энэ хоёр үгэнд оросууд биднээс арай л ухаалаг хандаж буй нь надад таалагдсан юм. Оросууд монголчуудтай албан ёсны баяр ёслол зохиохдоо харанхуй бүдүүлэг бидний аяыг дагаж арга буюу ичин ичин байж “найрамдал-дружба” гэж лоозогнодог болох нь танигдав. Тэгээд би энэ хоёр үгэнд хэтэрхий улаан хувьсгалч маягаар хандвал орос ах нар шоолох юм байна гэдгийг ухаарлаа. Оросуудын зөв гэж би олзуурхаж, тэднийг улам хүндлэх болсон гээч. Төрсөн нутгийн маань малчид энэ хоёр үгийг бас тоодоггүй байв. Москвичууд ба манай голын нэгдэлчид адилхан байна гэдэг сайхан. Брежнев хүртэл нутагтаа тэгдэггүй ажээ. Европын соц. орнуудад бол бүр ч үгүй. Ган бат найрамдлыг илэрхийлэгч энэ сүржин хувьсгалч зан зөвхөн Монголд цэцэглэсэн нь бидний ухамсар дэндүү доройг илтгэж, бусад орны оюутнуудаас их ичдэг сэн.
Орос сургагчид биднийг аймаар сургасан түүхтэй. Бид ч оросыг сайн дуурайж. Сайн даган дуурайдаг гэж биднийг оросууд магтаж байсан юм чинь. Зөвлөлтөд ардын дайсан байгаа юм чинь Монголд байж л таарна. Дайснаа ах нар хайр найргүй буудлаа. Бид бас бууджээ. Буудаад байлаа. Лам нараа бол яйлаад өгөв. Тэгсэн чинь Сталин Ягода нар “Хөөе дэндлээ. Одоо боль тэнэгүүд ээ” гэв. Буудахаа болилоо. Зөвлөлтөд тариачдын газрыг булааж хамтрал байгуулахад манайд малчдын малыг хурааж нэгдэлжив. Тэнд коммунист хөдөлмөрийн төлөө бригадын хөдөлгөөн өрнөхөд манайд социалист хөдөлмөрийн төлөө бригадын хөдөлгөөн өрнөв. Биднийг хамтарч түлээгээ хөрөөддөг, хамтарч хоолоо хийдэг, хамтарч юмаа угаадаг, хамтарч усанд ордог, хүүхдээ хамтарч тоглуулдаг болгох гэж нам засаг их зүдэрсэн. Коммунизмд ороход бэлдэж буй санаа нь тэр. Болохгүй юм болдоггүй юм билээ. Харин хамтарч архидаж сурсныг нуугаад яахав. Сталиныг тахин шүтэхийг зөвлөлтийн тэргүүн туршлага хэмээн манайх Маршалыгаа тахин шүтсэн юм гэнэ лээ. Сталиныг алан хядагчаар цололмогц манайх тэр даруй Маршалыг алан хядагч гэж яллав. Золтой л Цэдэнбал цолоо дуудуулж баларсангүй, Дамба даргын хүчинд мэнд шор мултлав. Дамбадаа баярласан авч Дамбын нэр хүнд өөрийн нь нэр хүндээс илүүрхэх хандлага илэрсэнд Бал айж эхлэв. Тэгтэл Сталиныг алан хядагч гэж онгирсон Хрущев онхолдлоо. Энэ тэргүүн туршлагыг овжин ашигласан Лоохууз нар Цэдэнбалыг шүүмжлээд цөлөгдлөө. Хрущевыг авч хаясан туршлагаар Балыг яагаад авч хаясангүйв? Ах нарын жишээг хэн дур мэдэн зөрчив? гэж бухимдсан олон хүн Лоохууз нарын араас цөлөгдөв. Цэдэнбал Дамбыгаа Хөвсгөлд цөлж санаа амарлаа. Анх удаа бид ингэж ах нарын туршлагаар яваагүй юм.
Лоохууз Нямбуу нарыг намнасан Балыг Москвад 1965 онд албан ёсоор урилаа. Тэр үед Орос Хятадын харилцаа дээд цэгтээ тултал хямрав. Лоохууз Нямбуу нарыг Хятадын талыг баримтлагчид гэж ялалснаас үүдэж, ерөөс монголчууд Хятадыг дагах санаатай байж магадгүй гэж оросууд хардаад, Балыг тэгж өндөр зочны хэмжээнд хүндэтгэж, “найрамдал-дружба”-гаа орилсон юм билээ. Ах нар бидэнд ийм үнэнч гээд уйлсан монгол цөөнгүй. Цэдэнбал үзээгүй юмаа үзэж, маш их хөөрчихсөн явсан, зайлуул. Арга ч үгүй, түүнийг байн байн Москвад хадамсаж очиход сайндаа ЗХУКН-ын ТХ-ны манайхыг хариуцсан зааварлагч угтаж авбал дээдийн заяа байв. Өрөвдмөөр энэ түүхийг 20-30 насныхан үнэмшихгүй байж магад. Гэхдээ үнэн шүү. Би огт нэмж хассангүй. Бид үхнэ, та нарт буруу ойлгуулсан юм зөндөөн бий. Үүнийг хэлж байж үхэх уг нь бидний үүрэг юм сан.
...ЗХУ задарлаа. Бид зөвлөлт ахыгаа дуурайх гэсэн боловч аймаг аймгаараа задарч болоогүй нь ойлгомжтой. Орос ах нар коммунист дэглэмээс эгүрт татгалзаж, Коммунист намаа татан буулгаж, хөрөнгий нь хураасныг яг даган дуурайх байтал гайхалтай нь харин энэ амин чухал асуудал дээр орос ахыгаа нулимж, Хувьсгалт намаа авч үлдлээ. Яагаад үүн дээр хайрт ахыгаа тоолгүй том толгой гаргав? Хэн ингэж зүрхлэв? Олон намын тогтолцоо ба зах зээлд гал ус шиг харш онолтой МАХН-ыг тойрон хүрээлэгч паразит бүлгийн эрх ашиг хөндөгдсөн учир ингэхээс өөр гарц тэдэнд олдсонгүй. Тусгай хангамжаар амьдрагчид ширээнээс ширдэг дээр унавал жирийн иргэд шиг зах зээлд “тэг”-ээс эхлэхэд хүрсэн юм. Чадвар мөхөс тэд ингэхээс үхэтлээ айсан. Биеийн амраар цус сорогч маягаар амьдарсан хүмүүс арга ч үгүй. Азаар тэдэнд дахин мэхлэгдэх харанхуй хүмүүс нийгэмд хангалттай байсан юм. Тэднийгээ ч олов. Тэд гэдэг хэн байв? Зах зээлийн бие даан өрсөлдөх шалгуураас хулчийсан, овсгоогүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй, коммунист номнолд хордсон голдуу албан хаагчдын давхрага байсан бөгөөд тэдний хуучнаа санагалзах мөрөөдөлд дөрөөлж, Хувьсгалт намаар бизнес хийсэн нь гялалзсан амжилтад хүрсэн билээ. Ингээд зүүдэнд багтахын аргагүй эрх мэдэлтэй мөнгөтэй болсон Хувьсгалт намын зүг залуус баяжихаар, хөгшид өвдөл цөвдөл горьдож, ёстой хушуурсан даа. Гайхмаар нь коммунизмыг таягдан хаясан оросууд марксист хувьсгалт намтайгаа үлдсэн том толгойт монгол барлагаа зэмэлсэнгүй. Уг нь юм болгон дээр 70 жил даган дуурайсан үнэнч дагалдан нь явсан сан. Оросын болъщевикуудын байгуулсан МАХН-ыг монголчууд хөндөөгүйд шинэ оросууд цаагуураа битүүхэн талархаж, ашигт малтмал сул урсах хил дамнасан хоолой болгохоор нөөцлөв үү? Үнэндээ ху. нам орос ухаанд ховсдуулсан тэдний үнэнч банкурт нам юм чинь нөөцлөх нь хэр биз ээ. Бид ч Америк, гурав дахь хөрш, энэ тэр гэж бишгүй ангалзсан. Орос ахаасаа дуурайхгүй юмаа дуурайгаад, дуурайх юмаа дуурайсангүй юу даа. Юмыг хэзээ гүйцэд тунгааж сурах улс бол бид? Түүхийн үнэн заримдаа гашуун байдаг. Унхиагүйдээ миний үеийнхэн, миний өмнөх үеийнхэн гадныханд доромжлуулж ирлээ. Буруутан нь бид өөрсдөө! Бурууг бусдад тохож, биеэ цэвэрлэх үр дүнд хэзээ ч хүрэхгүй. Залуус минь түүхээ судалж, өөрийгөө шинж. Сургуульд та нарт зааж буй түүхэнд худал юм маш их бий. Худал түүх төөрүүлэх зэвсэг гэдгийг хатуу сана. Үнэн түүх өөрийгөө харах нөлөөгүй толь. Түүхээс харийн элдэв хорон санааг цэвэрлэ. Тэгээд ариуссан түүхээ өөд нь зал. Чамд үндэсний омогшил бадарч, ичих мэдрэмж чинь сэрнэ.
...Дэвшвэл цалин хангамж нэмэгдэж, эрх мэдэл ахина. Өнгөрсөн зуунд маний үеийн сэхээтнүүд даргын суудлын төлөө чардайж явсныг нуултгүй. Амьдралаа өөд татах ондоо бизнес соц. нийгэмд байсангүй. Дэвшихийн тулд биеэ харин хааш нь жолоодлоо? Хувьсгалын тогоонд чанагдсан жинхэнэ коммунист болохоо юуны өмнө харуулах. Дараа нь орос ах нартаа туйлын үнэнч байх. Тушаал горилогч орос ахаа нартай зүйрлэвэл өрсөлдөгч нь нарыг орос ахтайгаа зүйрлээд ялах жишээтэй. Дийлдэхгүй бол “хятадын тагнуулч” гэхэд ямар ч өрсөлдөгч өнхрөөд л өгдөг байлаа. За тэгээд энэ хоёр сэдвээр өрсөлдөгчөө матах. Тэрний амнаас орос ахыг муулсан үг цухуйлаа, түүний амнаас хятадыг магтсан үг ойчлоо гэх мэт. Америк тэргүүтэй империалистыг үүрэнд нь булшилна гэдэг тарнийг ямагт уншиж явах учиртай. Ингэж чадсан нэг нь явсаан, хол явсан. Том алба хашиж явсан настангууд аргагүйн эрхэнд биеэ ингэж худалдсан улс юм шүү дээ, чааваас! Анх энэ сорилог “тархиндаа сум ном хоёрын алийг зоолгох вэ?” гэсэн асуултаар эхэлжээ. Сум зоолгосон нь шороонд булагдаад, ном зоолгосон нь утсан хүүхэлдэй болсон түүхтэй. Ном нь харгис үзэл байсныг дэлхий дахин 1990-ээд онд нотлож, жигшин хаясан боловч бидний тархины хонгилд нэг толбо хоцрох шиг сэжиг төрүүлсэн юм. Энэ сэжиг эдүгээ ч намайг хаяагүй байна. Тэр ч атугай тэр толбоор улс төрийн бизнес хийсэн бүлэг хүчирхэгжсэн. Тэд өнгөрөгч 20 жилд ёстой гялалзуулж өгөв дөө. Гэгээрээгүй олны эргэж хургасан ухааны манан дунд уулинхай шиг тэр толбууд бүдэг бадаг агаад эхийн хэвлий дэх үр хөврөл мэт тодорхой бус байв. Гэвч тэр толбуудын нийлбэрээр улс төр хийхэд шимтэй бордоо болсон билээ.
Оросыг магтаж, бусдыг хараасан энэхүү инээдэмтэй үзлийг би тушаал дэвшихийн тулд зөвхөн гаднаа жүжиглэж буй нохой зан гэж додигор явав. Гэтэл тийм биш байжээ. Эдүгээ хөгшчүүл төдийгүй залуусын тархинд нөгөө инээдэмтэй үзлийн үлдэгдэл маань сонгууль ашигт малтмалаар амь ороод шинэ түншлэлээс өө хайж эхлэв. Батлая гэвэл туршилт хий. Оросыг чи Америк Япон Хятадтай адилтгаад үз. Тэгвэл “Арай ч дээ?! Орос ахыг минь тэдэнтэй адилтгаад байх даа яахав дээ” гээд хөгшин залуугүй чамайг бүслээд авна. Тэд чамайг “Чи муу баруунаас авилга авдаг байж таарна. Хятадын хахуульд овоо цадаж дээ, новш чинь” гээд эх оронч улаан цээжээ нүднэ. Энэ юуг харуулж байна гэвэл манай иргэдийн ухамсарт ЗХУКН-ын үзэл суртал арваалж мэт зууралдаж буйн баримт. Ийм үзэлтэй хүн цөөрөх нь байтугай олшроод буй юм шиг ээ? Энэ үзэл томорсоор томорсоор, олширсоор олширсоор нэгэн цагт дүрсхийвэл жолоодох нам бэлэн, сэтгэл харамгүй туслах ах хажууд минь анаад сууж буй юм биш үү? Киргизстанд болсон явдлыг хараад ингэж бодлоо. Зөнөг толгой хадуурч буй бол яамай сан.
Дэлхийд ганцаараа Орос ах өргөн царигийн төмөр замтай. Ийм төмөр замтай орон дэлхийд Орос Монгол хоёр үлджээ. ЗХУ-ын ам бүлд байсан улсууд ч дэлхийн стандартад шилжсэн байна. Арга ч үгүй юм. Өргөн замаас өдөрт өчнөөн зуун мянган вагон кранаар өргөж, нарийн замд шилжүүлэхэд мөн ч их доллар орно оо доо. Тэргүүн шадар сайд Н. Алтахуяг бүх төмөр замаа өргөн царигтай тавина, нарийн царигтай зам хольж тавивал эрлийз замтай болчихно гэж, эсрэг саналтай хүнээ “эрлийз” гэж дарж авдаг бидний мэхээр дэлхийн стандартын замыг хажиглав. Эрлийзээс хачин их айна. Одоо эрлийз төмөр замаас айх нь. Дэлхийн олон үндэстэн цугларан аж төрж буй Америкт эрлийздээ ингэж ханддаг бол Б.Обама удахгүй биз? Бал дарга хүүхдүүдээ дээд зэрэглэлд тавьдаг хэрнээ эрлийзийг үзэн яддаг хачин хүн байсан. Н. Алтанхуяг чинь Ю. Цэдэнбал юм уу, Ю. Цэдэнбал чинь Н. Алтанхуяг байсан юм уу? Таван толгойгоос Тяньжин боомт хүртэл 1000 км. Таван толгойгоос Чойбалсан Эрээнцаваар дамжин Оросын “бам”-н замаар тойрч Находка Владивосток боомт хүрэхэд 5000 км. Орос ах манай нүүрсийг 5000 км тээвэрлээд Тяньжингийн 1000 кмт орох төлбөртэй тэнцүү төлбөр авч биднийг гялайлгах гэнэ. Энэ хөнгөлөлтөө Орос Монгол талууд тохирсон гэж манай сайдууд албан ёсоор мэдэгдэв. Ядуу Монгол хамаг хөрөнгөө сэгсэрч байж Таван толгой Чойбалсан хотын хооронд өргөн төмөр зам тавьтал Оросууд “их өр” гэдэг шигээ 5000 км-ийн тээврийн зардлыг Оросын тарифаар авна гээд бидний аманд нөгөөхөө хийчихгүй байгаа. Оросуудын өгүүлбэр болгон энэ хараалаар төгсдөг биз дээ. Айж буйгаа нуугаад яахав. 5000-ыг 1000 км болгон агшааж ачаа тээврийг хөнгөлөхөөр ямар хэмжээнд тохирсон юм бол? Гарын үсэг тамгатай актыг хэвлэлд нийтэлж баталгаатай болгосон цагтаа манайх “Таван толгой-Чойбалсан” төмөр замаа тавьж эхлэх байгаа?! Гүйцэд ойлголцоогүйгээс эвгүй маргаан үүсдэг гөнөтэй шарх эдгэрдэггүйг бид сайн мэднэ. Их өрийн үлдэгдэл хэмээн одоо хэр шийдэгдээгүй нэхэгдэж буй 160 сая ам. доллараа мартамгүй сан. Харилцаагаа тунгалаг байлгахын тулд эртнээс сэрэмжлэх хэрэгтэй.
Өдөр тутмын нэг сонинд манай оронд хууль бус үйл ажиллагаа явуулж буй зарим гадаад орны тусгай албадын ажилтнуудыг Монголоос гаргах боллоо гээд 4 орос гаргах болсныг бичжээ. Яагаад 4 оросын төлөө “зарим гадаад орон” гэж олон тоонд бичив? “Зарим орон гэдгээ нэрлээтэх” гэж бусад орны элчин сайдууд шаардвал юу гэх вэ? Оросын тухай таагүй мэдээ мэдээлэхдээ тулбал заавал өөр нэг орон дагуулж, ханьтай муулахгүй бол халгаад байдаг хууч эдгэрэхгүй гэж үү? Айдаг ужиг ингэж хөглөх эвгүй юм. Валютын зах дээр Оросын иргэн манай ченжид зэвсэглэн халдлаа гэж мэдээлснээ алдаагаа залруулж, өө энэ чинь Оросын иргэн биш Буряд улсын иргэн байжээ гээд нөгөө дээрэмчнээ телевизээр харуултал нов ногоон орос өрвийж зогсов. Ингэж хульчигнаад буй нь нэг бол дотоод дарамтаас, нөгөө бол Оросоос айдаг шарх нь хөндүүрлээд байдаг байх. Хэзээ бид Орос биш, Буряд улс гэж ярьж байлаа. Уг нь тэгж хэлсэн хүнийг шоронд хийх л учиртай сан. Дэндүү магтах, дэндүү муулахын туйлыг би ойртуулах сонирхолтой хүн. Иргэд бодит үнэнээр амьсгалахгүй бол бухимддаг хэмжээнд гэгээрчээ. Энэ тун сайн үзүүлэлт.
Киргизийн хямралыг манайд давтаж болзошгүй ганц гай бий. Тэр нь бидний тархинд цурамны цог шиг уугьж хоцорсон хуучнаа санагалзсан үзэл шүү. ЗСБН Киргиз улсын тэргүүн Акаевыг зайлуулсан Бакаевыг авч хаяхад ОХУ-ын хандаж буйг хар. Яасан танил хөгжим, яасан ойрхон уянгална вэ? Бяцхан Монгол хэт долигноод ч яахав, хэт дайсагнаад ч яахав, хэнд ч гэмгүй, үнэн мөнөөр, наймаан дээрээ багахан алдаад, хуулиараа сажилж явбал гүйцээ! Ийм монгол ухаан уг нь хувьсгалаас өмнө халхын хаад ноёдод байсан юм гэдэг. Тэд ая эвийг тааруулж явснаас бус урвагч байгаагүй. Хэн нэгэнд ад хөдлөм долигнож чолчигнох дэлхийд нэрээ барна. Монгол араншин долдойд дургүй. Хэрүүл уруул гарвал ядмаг нь хохирдог жамтай тул буурай улс аль алинтай нь тал алдахгүй, адил тэгш харилцах замыг дуртай ч дургүй ч сонгодог. Долигнохын замаар сөхөртлөө долигнолоо гээд биднийг өрөвдөөгүй. Харин ч элэг барьж, дураараа шулсныг гүйцэд ухаарвал тархинд сум шиг зоогдсон үзлийг арилгах дархлаа үүсэх сэн. Тархинаас салахгүй, биднийг ямагт өдөөд буй энэ шавхруу арвижсаар арвижсаар болчимгүй хэрүүл хараал өрнөсөн нэг өдөр тэсрэх вий. Санаж яваарай. Их муу ёрын зэтгэр шүү. Амар салахгүй л байх. Салж гэмээнэ бид бие даан сэтгэж чадна. Аугаа их Оростой хэн хэндээ ашигтай эн тэнцүү харилцахыг монгол хүн бүхэн дээдэлдэг. Харин дээрэлхэх зальдахыг одоо тэвчихгүй!
Коммунист угшилтай тархины тахлыг чинь битүүхэн сэдрээгчид өдгөө үг зүсээ хувирган улам чөмөг сууж байгаа юм биш үү? Харахгүй юу, болъщевик сургагч зөвлөлтийн мэргэжилтэн урьж асан бол эдүгээ нууцаар сонгуулийн пиарчид залдаг болов. Хөлсний пиарчдын жороор үйлдсэн 2008 оны сонгуулийн луйвар дорой монголчуудыг элэг барьсандаа орос угшилтай өнгөрсөн зууны нугалааг ХХI зуунд ичгүүргүй хэрэглэв. Монголд тааруулсан энэ бүдүүлэг луйварт голдуу залуус бухимдсан. Арга ч үгүй. Тэд ХХI зууны даяарчлагдаж буй дэлхийн иргэд болохоос социалист хөдөлмөрийн төлөө бригадын гишүүд биш! Сэхээтний нөхөрлөлийн гишүүд биш! Пиарчдын жороор бол залуусын үймээнийг намжаах бус харин өгдөөж, тэднээр гэмт хэрэг үйлдүүлээд эцэст нь үйлдсэн гэмт хэргийг нь дөрөөлөөд манайд өрнөсөн ардчиллын амыг барих хор найруулав уу? Монгол улс нийгмээрээ ингэж болгоомжилсон нь бас овоо шүү. Оросод Бал маягийн тоглоомын этгээд үгүйлэгдэж буй юм биш биз! Хойч үе минь та нар тархин доторх харийн хортой үзлээ бүгдийг уйгагүй түүж цэвэрлэ! Тэгэхгүй аваас эрүүлээр сэтгэхгүй.
Бурхан минь энэ олон мэхлэгдсэн тархийг яанан билээ? Ãýãýýð÷ áîëîâñðîîã¿é õàðàíõóé á¿ä¿¿ëãèéí áàëãààð áóñäàä çàëèëóóëæ ìýõë¿¿ëæ ÿâàõ íü ºðºâäºëòýéí äýýð óëñ ãýð ìîíãîë çîíû íýð òºðä ãóòàìøèãòàé. Õàðь ã¿ðýí õàð ýëýãòýé õ¿ì¿¿ñèéí îâ ìýõýíä ÿëàíãóÿà óëñ òºð÷èä àíãàéòëàà õóóðòàõ íü ¸ñòîé øèâøèã. Ãýõäýý õýíäýý ãîìäîõîâ. Äýëõèé äàõèí ºíººäºð àðãà áàøèðààð ä¿¿ð÷ýý. Ãî¸ ¿ã ñàéõàí èíýýìñýãëýëèéí öààíà õóâèéí àøèã õîíæîî ë íóóãäàæ áàéíà. ¯¿íèéã çàñàæ çàëðóóëíà ãýâýë òýð¿¿í øèã òýíýã õýðýã áàéõã¿é. Б¿ä¿¿ëýã ìóíõàãòàà çàëèëóóëäàã íü ººðñäèéí áóðóó. Õàð õîõü íü áîëîõ æàì æàÿãòàé õîðâîî àæ ýíý. Áèçíåñèéí ëóéâàðò ýõ îðîíäîî çàëü ìýõ íü äóòñàí Êàíàä Ñîëîíãîñ Îðîñ Õÿòàäûí æèæèã ãàðóóä хààíà ÿìàð îðîíä î÷âîë îëç îëîõ âý? ãýæ áîäìîãö þóíû ò¿ð¿¿ Ìîíãîë ñàíààíä íü îðäîã áîëòîé. ßàãààä ãýâýë õàðàíõóé ìîíãîë÷óóäûã õóóðàõàä түвэггүй. Ìîíãîëоо ãýõ íýãäìýë ÷àðìàéëòаас гарах аугаа хожоог îãò үнэлäэãã¿é, ãàãöõ¿¿ äîð á¿ðíýý ëóéâàð õóëãàé àëáàí òóøààë àâèëãààð îëñîí ñóë áîõèð îëçûã ë амин хувьдаа ашиглах ãàíöõàí ¿çýëòýé ìîíãîë÷óóäàä ãàðò íü áÿöõàí "þì" ñýì àòãóóëàõàä л àøèãò ìàëòìàëàà уóë òàëààð íü ºãºõºä áýëýí õ¿ì¿¿ñ. Èéì õà÷èí, ард түмнээ ãýõ óõàìñàðã¿é, Ìîíãîëîî ãýõ íýãäìýë ñýòãýëã¿é, æèãòýé á¿ä¿¿ëýã õàðàíõóé àðä ò¿ìýí ÷èíü ãàäààäûí ç¿ñýí á¿ðèéí лóéвар÷äûã äàëëàí äóóäàõààñ ººð ÿàõ þì áý? Äýëõèéí æèæèã ãàðûí ëóéâàð÷äûí ñîíèðõîë õààíà áàéíà? Ìýäýýæ õàðàíõóé ìàíãàð Ìîíãîëä! Ìîíãîë÷óóä ìèíü "мîíãîë÷óóä ºíººäºð þóãààðàà áàõàðõàõ âý?" ãýæ íàäààñ àñóóâàë áè "тýíýã ìàíãàðààðàà ãàéõóóëöãàà!" ãýæ àðãà íü áàðàãäñàí áóõèìäóó õºãøèí õ¿íèé ààøààð óöààðлаíà. Ãóéëãà÷äààðàà äýëõèéä òýðã¿¿ëäýã öººõºí õýäýí ÿäóó îðîí áèé. Òýäíèé íýã áîëîõ ìîíãîë÷óóä áàðóóíûõàíä "Áèä äýëõèéí òàëûã ýçýëæ ÿâñàí" õýìýýí òîìðîõ è÷ìýýð! "Äýýä òýíãýðýýñ çàÿàòàé, äýëõèéã ýçýëñýí ò¿¿õòýé" ãýæ îíãèðíî. Áèä ÷èíü äýëõèéí õ¿ì¿¿ñýýñ òèéì èõ äàâóó ãýæ ¿¿?

Хоёр. Сэтгэлгүй монголчууд
Тархинд харь үзэл цус мэт харваж, оюуны хувьд дэн дун болсон бид, бас өөрсдөө, дэн дун ухаанаараа бие даан мунхаглахыг хэлээд хэлээд баршүй. Бүр гайхаш барагдмаар. Тэнэглэсэн бүхнээ муу нэрт болъщевикизмд тохох гэвэл хорвоод бид үнэ цэнээ алдана. Би тэгэх гээгүйгээ эртхэн уншигч тантай тохиръё.
Мөнгөн ус цианит натрь алтыг шорооноос маш эрчимтэй ялгадаг аж. Тэдгээрийг хэрэглэх аваас дороо баяжих юм байх. Гэхдээ маш хортой учир дэлхий даяар хатуу хоригложээ. Мөнгөн ус цианит натрь тархвал хүн амьтанд авралгүй хөнөөлтэйг тогтоогоод арга буюу хорьсон хэрэг. Дэлхий даяар хориглосон тийм аюултай бизнесээр азаа шодох газар хаа нэгтээ байна уу гэвэл ганцхан Монгол горьдлого төрүүлэх цэг гэнэ. Учир нь авилга өгвөл хуулиа хуйвалдаж, уландаа гишгэх төрийн албан хаагч Монголд олдох магадлал өндөр аж. Ийм байдлаас Хонгор сумын гамшиг үүсчээ. Монголоос өөр аль нэг улсад мөнгөн ус цианитаар алт угаая гэвэл алуулах гэнэ. Дарга даамалд хүрэлгүй захын иргэд алах юм байх. Тэгэхээр ертөнцийн шаарнууд манайх руу тэмүүлэх нь зүй. Алтны орд шинжээд шүлс нь савирсан “Мич” компани дэлхийд хориотой мөнгөн ус цианит натрь 2004 оноос хэрэглэн алт тунгаажээ. “Мич” яагаад зориглов? “Мич” тэнэг биш хөдөлсөн нь батлагдав. Яаж батлагдав гэвэл мөнгөн ус цианит натрьт хордсон Хонгор сумынхныг хамуутай тэмбүүтэй балиар завиан гэж Монгол улсын засгийн газар буруутгаж, хордлогыг нуув. Хордлого биш хамуу тэмбүү гэдгийг Эрүүл мэндийн сайд Туяа Батсэрээдэнэ нар шил даран шинжээч эмч нарынхаа багтай очиж батлав. УМХЕГ хунзаараа хордлого биш хамуу гэж сүржигнэв. Дархан Хонгорын эвэртнүүд хордлого биш хамуу гэж даган баяслаа. Хордлого биш хамуу болгох гэж нам засаг ямар их эв нэгдлээр тэмцэнэ вэ? Харин ерөнхий сайд асан ухаантай хүн болохоор уучлалт гуйгаад өнгөрсөн. С. Баяр Хонгорынхныг яртлаа хамуурлаа гэж уучлалт гуйгаагүй нь тодорхой. Цаагуураа хордлого гэж уучлалт гуйсан байх. Товчдоо хорт бодисоор алт тунгаасан компаниас хахууль авсан этгээдүүдийг яланд унагахгүй гэж нам засаг гүрийсэн юм. Яасан үнэтэй, яасан чухал гарууд хахууль аваа вэ? Тэднийг нам засгийн өмөөрч буйг хараач. Гайхмаар!
Хонгорт гамшиг тарьсан бизнес өдгөө хэдэн хүний амиар тоглов оо? Цаашид хичнээн халуун амь хамах нь вэ? Өчнөөн өвчин зовлон. Өвсөнд түймэр алдсан хүн ял эдэлдэг атал хороор хүмүүс түймэрдсэн гэмтний нэг нь л гэхэд лав УИХ-ын гишүүн болдог юм байна. “Мич” их л мөнгө өгч дээ. Дээр нь МАХН өөрийн хүнийг сонгуульд ялуулах гэж Төр засгийг ингэж дарамталсныг бодоход Д. Хаянхярваа их л үнэтэй гишүүн дээ. Бүхэл бүтэн нэг сумын иргэдийн амь нас, эрүүл мэндийг золиосолж байж сонгогдсон гишүүн хариугаа хэрхэн төлөхийг харах л үлдлээ.
Хорт хавдраар өвчилж, хөлөө тайруулсан бүсгүй телевизээр тусламж гуйгаад хөөрхөн нүдэндээ нулимс цийлэлзүүлэх нь яасан өрөвдөлтэй вэ? Хүн баяжиж болно, гэхдээ ийм нүглээр баяжих ч гэж дээ. Мөнгөн ус цианит натриар алт олборлосон шуналтан, түүнд найр тавьж хахуульд цадсан дарга нарын гай хөөрхөн охинд үсэрсэн нь энэ. ̺íãºí óñ öèàíèò íàòðийí õөнөөл үү, эñâýë õàìóó þó? гэж хичнээн жил маргав аа? ¯¿íèéã ÷èíü øèéäýæ öºõºõ þó áàéнà! Гàðàõ ãàðö íü ил юмàн äýýð õýðýëäýæ, çºðºë人ä, ñ¿¿ëäýý á¿ð Äýëõèéí ýð¿¿ë ìýíäèéí áàéãóóëëàãààñ øèíæýý÷äèéí áàã õºëñºëæ, íýðýý õººäөж, мөнгөө үрсэн. Ãàðàõ ãàðö íü þó âý? ãýâýë Òºð Çàñаã æààõàí õ¿÷ òàâèàä òýð õýäýí õ¿íèé õàìóóã ýäãýýãýýä ºãºº÷! Õàìóó ÷èíü ДОХ áèø áèç äýý? Îëîí óëñûí øèíæýý÷äèéí áàãèéí íýã ýðõýì “Õàìóóã ýì÷ëýõýä хамгийн õÿëáàð өвчин” ãýсэí. Ýñâýë ХХI çóóíû Ìîíãîëûí àíàãààõ óõààí, Ýð¿¿ë ìýíäèéí ßàì, ýì÷ íàðûí цагаан нөмрөгтэй хүчирхэг улаан àðìè õàìóóã ¿¿ñãýã÷ íÿíã óñòãàæ ÷àäàõã¿éäýý è÷ýýä èíãýæ õèé õîîñîí ìàðãààí çîðèóä äýãäýýæ, ìýäýõã¿é ÷àäàõã¿éгээ áóëààä áàéна уу? Тийм бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинжээчийн бус хамууны баг уриад эдгээлгээч. Хамуу эдгэчихвэл цианит натрь биш байжээ гээд Хаянхярваа нар уужирна. Гэвч ингэхийг хүсэхгүй байгаа нь цианит натрийн хор гэдэг сэжгийг улам батлаад байна. Цианит мөнгөн усны хор гэдгээс Төр засаг ингэж үхэтлээ айгаад байгаа нь цаана нь маш том боссууд холбогдоод байх шиг. Нэг талаас хорт бодис хэрэглэсэн компани, нөгөө талаас түүнээс авилга авсан түшмэдийг хамгаалах гэж гүрнээрээ гүрийж, хөгөө хөлдөө чирээд байна уу даа.
Хàìóó зэргийã èëààðøóóëàõ õóãàöàà õýä нугарлаа. Монголын анагаах ухаан ХХI çóóíä ºâ÷íèé äàíñíààñ áàðàã õàñàãäàæ áóé õàìóóã á¿ðýí ýäãýý÷ýýä Õîíãîðûí àñóóäëûã áèä øèéä÷èõëýý ãýýä àðä ò¿ìýíäýý õàíõàëçàà÷! ßàгаад ãýвýл õàìóó ýм÷илãýэã¿é ºâ÷иí бèш. Хонгор сум зам харилцааны дагуу ус бэлчээр нөхцөлдсөн ямар сайхан нутаг гээ. Гадныханд түрээслэнэ гэвэл булаацалдах улс олон гарах бий. 2000 хүнтэй байсан энэ суманд ердөө мянга хүрэхгүй хүн үлджээ. Бүгд өвчтэй, зарим нь үхлээ хүлээж байна.
Íýðýý öýâýðëýõ õ¿ñýë ìóó ÷ çàí áèø. Ãàãöõ¿¿ íýðýý öýâýð áàéëãàõûí òóëä ÷àðìàé. Õàìóóã ýäãýýõ ýðäýì чадвар öàãààí íºìðºãò ïðîôåññîðóóäàä áàéäàã áîë îäîî ãàðãà! Ãàðãàõã¿é àâààñ íýð òºð ÷èíü хамуунд ялагдлаа. Хамуу бол эдгээчих. Хамуу биш бол мөнгөн ус цианит натрийн хор гэдэг нь нотлогдоно. Ингэхээс дээдсүүд албаар бултаад буй нь мөнгөн ус цианит натрийг Хонгорт дээрээс хэрэглэсэн гэдгийг хэлээд байна. Ìîíãîëûí àíàãààõ óõààí õàìóóã ýì÷èëæ ÷àääàã атлаа çîðèóä ýì÷ëýõã¿é ìºíãºí óñ öèàíèò íàòðèéí õîðäëîãûã нуун дарагдуулах гэсэн Нам, Çàñãèéí башир áîäëîãîд àвтààä áуé бол өөр хэрэг. Тèéì óëñ òºð х¿÷индýýä áóé àâààñ Õîíãîð ñóìûí ýìãýíýëä би ч гэсэн õóøóó ä¿ðýýä ÿàõ ñàí áèëýý. Тэдэнд хууль үйллэхгүй юм чинь.
...Залуус аа, та нар чөтгөрт ховсдуулаад буй юм биш үү? Машин болгон такси хүүхэн болгон янхан гэсэн хоч Эрээн хотоор гүйдэлтэй монголчууд хүртжээ. Уур хүрмээр. Нэр өгсөнд нь уурлах уу, нэр авсанд нь уурлах уу? Монголд хулгай хуультай шүү санаатай болохоор хулгайч хулгайгаа эрхбиш нуухчаа аядна. Худал хэлэх хуульгүй учраас ил задгай чөлөөтэй “хөгжиж” байна. Эргээд уулзахгүй юм шиг гудиггүй бэлэн зэлэн худал хэлж бие биеэ мэхлэхээс нэрэлхэхээ больжээ. Эргээд уулзаж таарна, худал баригдаж таарна. Баригдвал ичихгүй гөлийсөөр давах программтай. Харин худалч Монголыг дэлхий жигшвэл яана? “Монголыг дэлхий жигших надад падгүй” гэсэн эх оронч сэтгэлгүй монгол олон байгаа цагт Монгол өөдлөхгүй. Мэхлэх худал амлах нь дээр доргүй шившиг бус жирийн үзэгдэл, бараг жинхэнэ монгол заншил, бүр гангараа болов. Яах вэ, залуусаа? Энэ янзаараа заваараад байх уу?
Эрх чөлөөгөөр өлсөж асан монгол зон ардчилал руу сад тавин урсуут эзгүй гэрт орчихлоо гэсэн мэт юун түрүү дураар дургихыг урьтал болгосон. Нэг нь нөгөөд хамааралтай аж төрдөг иргэншилд харшлах дадал, нүүдэлчин бидний цусанд агуулагдаж буйг зөвшөөрч ухаалгаар түргэн зохицох сон. Бид эрх чөлөөтэй худал хэлж амлаж, бид эрх чөлөөтэй янхандаж архидаж, бид эрх чөлөөтэй хахуульдсаар нурах хэмжээнд хүрчээ. Одоо яадаг билээ? Машин болгон такси хүүхэн болгон янхан. Ингэж хочилсонд баярлая. Энэ муухай хоч өвгөн зохиолчийн тархинд бөмбөг мэт тэсэрсэн. Миний тархинд бөмбөг тэсэрч байгаагүй л дээ. Гэвч яг л тэгэх шиг болсон. Нээрэн шүү. Залуус минь та нар энэ шившигтээ эмзэглэж байна уу? Та нар минь одоо гадаадынхны нүүрийг яаж харна? Хүний нүүр харахгүй яаж амьдрахав, харж л таарна. Гадаадад явж л таарна. Гадаадынхан та нарыг хараад “Хүүе нөгөө хүүхэн болгон нь янхан, машин болгон нь таксичууд явж байна, хараач” гэж дооглоно. Ийм доромжлолыг мэдсэн ч мэдээгүй юм шиг гөлийсөөр яваад ертөнцийн шаар болуузай. Үүнд сэтгэл маш их шаналнам. Надад бараг хамаагүй мэт боловч сайн тунгаавал маш их хамаатай. Тэр ч байтугай үүнээс илүү нандин сэдэв зохиолч хүнд байх ёсгүй. Үхэтлээ ичвэл энэ муухай хочийг үтэр түргэн арилгаж чадна. Хэдий чинээ ичнэ төдий чинээ түргэн ариусаж, гадаад дотоодод нүүр бардам, ялимгүй ихэмсэг алхах болно. Залуус минь та нар ингэж чадна. Би итгээд нүд анья. Та нарын ямар явах надад маш их хамаатай учраас бурхан намайг зовоож байх шиг.
...ÓÈÕ-ûí эрхэм ãèø¿¿ä гэдэг Ìîíãîëäîî ñîð áîëñîí õ¿ì¿¿ñ. Àðàé ñîðòîîòîé íü íýðýý äýâø¿¿ëæ, тэдний дундаас ñîíãîã÷èä àðàé илүү óõààíòàé, арай илүү эх оронч ãýñíèéãýý тодруулдаг. ¯¿íèéã ¿ã¿éñãýýä ÿàõàâ. Ард түмэн шилээд сонгочихсон түшээдэд хэн ч мөргөх ёстой.
Ãýòýë олны шилж сонгосон ухаантай ãèø¿¿ä ìààíü ñàéäûí ñýíòèé ººд óõààíã¿é зүтгэдэг болжээ. È÷íý íýðýëõýíý ãýæ á¿ð ºíãºðñºí. Худаг руу дайрсан цангасан үхрийн толгой руу хичнээн цохиод өвдөхөө мэдэхгүй нүдээ анивчаад л зүтгээд байдаг шүү дээ. Яг л тэр нь шиг. Сайдын сэнтий өөд зүтгэсэн гишүүдийг яаж ч шүүмжлээд дальдрахгүй. Ялангуяа АН-ынхан бүр нэмэртэй. Олонх болоогүй байж сүүлийн хоёр сонгуулийн дараа Гончигдорж Баярцогт Алтанхуяг Сайханбилэг нар сайд болох гэж дайраад байгаа нь биеэ үнэлэгч гуйлгачин охидоос ч шившигтэй харагдсан. Биеэ үнэлбэл өчүүхэн мөнгө, сайд болбол асар их мөнгө. Тэхээр арга ч үгүй юм уу? Ядуу хоосондоо охин биеэ үнэлэгч бүсгүй хөөрхий. Амьд явахын тулд онгон бие будаа! Олигархи болохын тулд нàìûí èäåàë áóäàà! Өөрт нь санал өгсөн олон мянган сонгогч бол будаа ч биш, шороо ч биш, бүр юу ч биш. 76-óóëàà ñàéäûí ñýíòèéí òºëºº ¿õäýã ãýõýä õóäàë ãýõ èðãýí ýíý 76 ãèø¿¿íýýñ ондоо îëäîõã¿é биз.
ÓÈÕ-ûí ãèø¿¿í ãýäýã óã íü ñàéäààñ ñàéõàí áàéìààð. Õàðüöàíãóé øóäàðãà, íóóö ñîíãóóëèàð ÿëàëò áàéãóóëààä ãàð÷ èðíý ãýäýã îþóíû òààøààë àâìààð ñàéõàí þì áèø ¿¿? Òîéðãèéí ÷èíü 20, 30 ìÿíãàí ñîíãîã÷ийí îëîíõ íü тàíûã “øèëäýã õ¿í” ãýæ ºðãºìæиëсºн. ßìàð ñàéõàí áý? Îþóí óõààí çàí ÷àíàðûíõàà нүнжгээр õàìãèéí îëîí õ¿íèé õ¿íäýòãýëèéã òàòíà ãýäýã õ¿í áîëãîíä çàÿàõ бàхархал бèø. Áè ÓÈÕ-ûí ãèø¿¿äèéí öàëèí хангамж, хууль боловсрууллаа гэж авдаг 50-60 сая, тусгай хангамж çýðãèéã òýãòëýý íýã èõ òîîõã¿é. Баян ч хүн үхнэ, хоосон ч хүн үхнэ. Õàðèí ãèø¿¿äèéí авч чадñаí àðä ò¿ìíèé òýð èõ èòãýëèéã òýðã¿¿í áºõèéæ õ¿íäýòãýíý. Õýðýâ ìèíèé áè÷ñýí íîìûã уншигчид áóëààöàëäàí àâ÷ áàéâàë áè õýðõýí áàÿðëàõàà òºñººëºхã¿é áàéíà. Ñîíãîã÷äûí ñîíãîëò ¿¿íòýé òºñòýé байх учиртай. Ном борлоно гэдэг мөнгөндөө бус миний ухаанд татагдаж буйд гол урамшил оршдог юм.
Òýãвýë ãèø¿¿ä “ÓÈÕ-ûí ãèø¿¿í” ãýñýí ариун àëäðàà ÿàãààä ñàéäûí ñэнтийí барьцаа болгодог áîëчихîâ оо? Õ¿íèé äîòîð ñàíàà õî¸ð õýëáýðýýð ãàäàãøèëäàã. Íýã íü ¿ãýýð, (энэ нь гол төлөв худал байдаг) íºãºº íü öàðàéíû õóâèðëààð илэрдэг. Хөгшин залуу хоёр гишүүн сайдаас огцрохыг харлаа. Залуу нь “Ñàéäààñ îãöîðñîíäîî õàðèí ÷ áàÿðòàé áàéíà” ãýñýí бардам ¿ã телевизийн дэлгэцээр айл болгон руу чулуудаж, õè÷íýýí омогтой ханхалзсан ч öàðàéны нь өнгө, í¿äíèé íü ãàë, цýýжиíä íü øàрхирч áóé èõ гîмдëûã илтгýýä ë áàéв. Хүмүүст анзаарагдсан болохоор түүний онгироо дүр омогтой үг нэр төрийг нь бүр балалсан. “Òºð人 ç¿òãýñýí õ¿íä ýíý òºð ямар õàëãààòàé төр вý?” ãýæ Àìàð ãóàéí õýëñýí ÿасàн ¿íýí ¿ã âý? гэж өвгөрч яваа гишүүн, сайдаас буухдаа äîðâèëîã õîîëîéãîî çàíãèðóóëààä асан нь Амар гуайтай өөрийгөө зүйрэлсэн ч юм шиг, сайдаас бууж буйгаа Москвад буудуулахтай адилтгасан ч юм шиг, нэг л оноогүй дээ. Олон сонгогчийн итгэлээр торгон жолоо өргүүлсэн УИХ-ын гишүүний үнэ цэнэ, лоббигоор томилогддог сàéäын албан тушаалын өмнө яагаад навс унав аа? Яàãààä ýðõýì ãèø¿¿ä ñàéäûí ñýíòèéä íóãàñã¿é áîëîâ?
¯¿íèé õàðèóã çàõûí ºâãºä ýìãýä ºлõººí ãàðãàæ áàéíà. Õàðèó íü þó âý ãýâýë ìºíãº! ãýíý. Сайд гàäààäûí íýã òºñëèéã òàíèëäàà арын хаалгадахад öààäàõü íü äîð õàÿæ зуун ñàÿûã ãóëñóóëíà. Сайд ах дүүтэй болбол үхрийн баас нүүрсний хогтой зуураад л утаагүй түлш гэсэн тендерт ялаад хэтэвч түнхийнэ. Утаагүй түлш гэгч нь ямар ч илчгүй учраас хэн ч түлэхгүй. Үг хэл гарвал гарна л биз. Дархан цаазат сайдыг хэн ч яаж ч чадахгүй. Сайдууд утаагүй түлш утаагүй зуухаа дампуурахаар юу бодож олсон гээч? Гэрийн бүрээс! Хятадын хог дээрээс түүсэн юм уу, нэг хачин бүрээс гэгч нийлэг юм олж ирээд асар өндөр үнээр Засагт шахсан. Химийн бүрээсээр гэрээ давхарлаад гал түлэхгүй 40 градусын хүйтэнд өвөлж, гал түлэхгүй болохоор нийслэл утаагүй болно гэж онолдсон. Иргэд эсэргүүцээд яаж ч чадаагүй. Сайд гэгч хулхи бизнес цувах сүв, бохир мөнгө урсдаг труба болсон нь энэ. Ашигт малтмалын лиценз зам барилгын тендер бүгд сайдуудын тоглоом. Томуугийн тахал дэгдлээ гэхэд сайдад чацарганаа Засагт тэрбумаар шахах далим гарна. Албан тушаалын хахуулийг уутлана. Цагдаа шүүх прокурорыг нүдний ирмэлтээр авилгадна. Гэхдээ дан гишүүд мөхөсдөнө, давхар гишүүд л чадна. Сайдтай давхарласан гишүүн гэсэн үг. Сайд болох гишүүдийн дон үүнд оршном. УИХ-ын гишүүн сайд байж болно гээд Р. Гончигдорж хэдэн хамтайгаа арваад жилийн тэртээ хуулчилж дөнгөсөн билээ. Ингээд иргэдийн шударга сонголтоор бүрддэг ардчилсан хууль тогтоох парламент сайдуудын хуйвалдааны үүр болсон. Дархан цаазат байгаль сэргэдэг бол дархан цаазат сэнтий ялзардаг аж. Ялзрах тусам ялзарлаа нууж, бид ажил хийх гэж байна, магтаад өгөөч гэж гуйсаар амьсгал хураах цартай.
Сайд гишүүн хоёрын нийлмэл сэнтийд хууль хүрч үйлчилдэггүй áîëîв. Тэнд заларсан байхад луйвар, тэр ч бүү хэл, хулгай хийсэн ч аюулгүй. Авилга хээл хахууль чөлөөтэй учраас баяжих юу ч биш. ÓÈÕ-ûí ãèø¿¿ä сàéäûí ñэнтийн òºëºº хар аминдаа буруу гарын олз хураахаар тэмүүлж áàéнà. Их л муухай юм даа. Хамгийн аймаар нь тэдний луйвар хулгайг мэдэхгүй хүн алга, ярихгүй хүн алга. Хулгайчаараа мөн ч их дуудуулах юм. Гайхалтай нь ичиж байгаа, царай нь улайж байгаа сайд нэгийг ч харсангүй. Тэр ч байтугай уурлахаа ч больж. Энэ л манай ардчиллын гайхамшиг ололт болж байх шиг. Сонинууд “хулгайч аа” л гэнэ. Телевизүүд “хулгайч аа” л гэнэ. Гудамж дүүрэн “хулгайч аа” гэсэн бахиралдаан. Ичнэ цочно гэж байдаггүй ээ. Шүүхдье гэхээр цагдаа шүүх прокурор тэдний хамууд. Яалтай билээ. Тэмцэх л хэрэгтэй. Арга заавал байж таарна. Хүлцэнгүй үхээнц байвал эх оронгүй гэж мэд.
...Бэлэнчлэх сэтгэлгээнд дуртай гэж ард түмэндээ бурууг тохох санаатай. Монголчуудад бэлэнчлэх сэтгэлгээ угаас байгаагүй. Хоолы нь идсэн бол ажлаас нь элбэлцээд мордъё гэдэг заншилтай. “Бэлэнчлэх” гэсэн энэ танил бус үг саяхных. Хоосортлоо ядууртлаа турж үхэтлээ бэлэн мөнгө хүлээдэг монгол хүн гэж байхгүй. Хүн амаа ядууралд живүүлээд эцэст нь ингэж бүү доромжил. Энэ бол луйвраа ард түмэнд чихэж буй үхсэн муу заль. Бид яагаад хоосров? Ажлын байр алга. Дөч шүргэсэн иргэд ажил хайх тэнэглэл болов. Юу чаддагаа гайхуулж, хүн шиг амьдрах хүсэлтэй бүхэл бүтэн залуу үе минь ажил эрж явна. Цалингүй хүн ядуурахаас өөр яахав? “Ажлын байр бэлтгэж байна” гэж 20 жил тэрбум тэрбумаар хуссан. Бэлэнчлэх сэтгэлгээнээс шалтгаалж иргэд ядуураагүй. Ажилгүйгээсээ болж хоосорчээ. Үүнд хэн буруутайв? Ажил эрж яваа иргэд буруутай юу, ажлын байр гаргах ёстой төсвөөр тоглоод өнгөрдөг сүлжээ буруутай юу? Хүүхдийн, шинэ гэр бүлийн мөнгө, эх орны хишиг, эрднийн хувь энэ тэр чинь бүгд эцэстээ эрхэм гишүүний суудлын мөнгө. Мөнгө тараахыг бэлэнчлэх сэтгэлгээтэй ядуус сэдээгүй. Ядуус ажлын байр гуйсаар өдийг хүрсэн. Мулгуу залиа хажууд нь дургүй хүртэл магтаж, цус харвуулчих гээд байдгаа боль. Сонгуулийн амлалт бол угтаа 76 суудлын хахууль. Хойшид амлалтын мөнгийг “суудлын хахууль” гэж ярьж бичиж заншъя. Тэсгим хүйтэнд 70 мянгад дугаарласан сонгогчид бэлэнчлэх сэтгэлд хөтлөгдөөгүй, хоолгүйдээ хөлдөхөөс ч хулчийхгүй гүрийж зогсоо нь тэр. Тэдэнд өлсөх хөлдөх хоёроос өөр гарцгүйг олигархиуд ойлгохын цаагуур ойлгоно. Гэвч тэд “гишүүн, сайд байх хугацаандаа хар аминдаа ахиухан утгаад, дараагийн сонгуульд өрсөлдөх мөнгөө босгоод авъя” гэсэн шуналдаа ховсдуулжээ. Амжиргааг ажлаар бус халамжаар өөд татна гэсэн хөтөлбөртэй лидер байхгүй. Гэхдээ УИХ-ын суудлыг эзлэх зам эдүгээ ганцхан мөнгө болжээ. Сонгогчийг саналаа мөнгөөр зардаг наймаанд хоёр нам сургав. Тэхээр бэлэнчлэх сэтгэлгээ залхуугаас үүсээгүй, сонгогчдийн саналыг мөнгөөр хамдаг луйвраас сэдэрчээ. Энэ сэдрэлт бас улс төрчдийг дамшиглав. Тэд нэг бол улс төрөө орхих, нөгөө бол мөнгөөр гишүүн болох. Сэнтийн төлөө амалсан бэлэн мөнгөний амлалт сонгогчдыг ажлын байргүй болгоод зогссонгүй, эргээд амлагч хөөрхий бидний эрхэм гишүүдийг “шархаа” луйвраар нөхөх замд түлхжээ. Сэнтийн үнэ 2,5 саяын урьдчилгаа болгон тарааж буй 70 мянга нийлээд 91 тэрбум төгрөг гэсэн. 91 тэрбумаар орон сууц барьвал 3033 айлын сууц барьж, нийтдээ 13 мянга орчим иргэн орон сууцанд амьдарч, хорт утаа олгойдуулагч гэрийн яндан 3033-аар хорогдох байж. 70 мянгыг тараахад гадны нэгэн банкнаас өндөр хүүтэй 100 сая доллар зээлсэн. 100 сая доллараар “говь” шиг 10 ноолуурын үйлдвэр барих гэнэ. Ноолуурын 10 үйлдвэрт 1700 хүн ажиллах бөгөөд ийм үйлдвэрийн дундаж цалин өнөөдрийн ханшаар жишэхэд 300-400 мянган төгрөг аж. Сайн ажилладаг нь саяыг ч авах боломжтой гэнэ. Монгол төр үүнийг сайн мэдэж буй. Гэсэн ч хийхийг хүсэхгүй байгаа нь сэжигтэй. 91 тэрбумаар ажлын байр бэлдвэл овоо хэдэн “бэлэнчлэгч” ажил цалинтай залгах байж. Гишүүд суудлынхаа амлалтын аваанз болгож 91 тэрбумыг цацсанаар түр амьсгаа авах гэтэл 2012 оны наана 2,5 саяар улс төр хийхээр хорхойсогч элээ хэрээнүүд ард түмний бэлгийн нүдийг ухахаар эвэр хушуугаа индэрт билүүдэж эхлэв. Ийм нөхцөлд ирэх сонгуульд дахин амлах уу? 70 мянгадаа хагартлаа баярлаж, Сү. Батболд Т. Ганди хоёрыг үнсэх гэж дайраад буй хөгшдийн ухаан даанч гэнэн. Тэр мөнгийг энэ хоёр сайд өөрөөсөө өгөөгүйг “тайлах” тийм ухаан байвал уг нь Төр засгийг бохирдлоос хамгаалах учиртай сан. Иргэдээ ядаж тийм ухаанд хүрээсэй гэж хүснэм. Амлалтаар монжсон сэнтийнхээ төлбөрийг өөрөөсөө бус, намаасаа бус, Оюу толгой, Таван толгойн баялгаас хумсалж түгээх мэх сэдсэндээ бардамнаж, ядуу иргэддээ хамраа сөхнө. Урьд нэг хүн айлын гэр мялаахдаа “За хүүхэд минь, хойд ууланд бэлчиж яваа бугын сүргээс зоргол халиун согоо аваарай” гэсэнтэй гишүүдийн амлалт юу нь өөр байна? Ичих мэдрэмжээ гээсэн улс аюултай. Иргэдээ “бэлэнчлэх сэтгэлгээт” гэж цоллохын оронд өөрсдийгөө луйварчид гэвэл соёл сон. Нэр нүүр байна, халамж хөхсөнөөс, ажил хийж ам тослохсон гэж гутарч яваа хүн олон. Гадаадад хараар ажиллаж яваа залуусаа хар. Монголд хийх ажил эх захгүй хөглөрч байхад ажлын байр болгох хөрөнгийг аманд ч үгүй хамарт ч үгүй цацдагаас болж манайд ажлын байр гарсангүй. Тэгэхээр ядуурлын шалтгаан бэлэнчлэх сэтгэлгээ биш, ажилгүйдэл, амлалт хоёр болж таарав. “Амлалт” нь суудлын хахууль болохоос сонгогчдоо өрөвдөөд түгээж буй хишиг огт биш гэдгийг бүү март.
“Сэрүүлэг” сонинд ярилцлага өгөхдөө Н. Алтанхуяг “Би тэгж яривал өөрөө гар өргөж байж намын дарга болсон хүн. 20 жилийн түүхэнд “би намын дарга болъё” гэж байсан хүн байхгүй. Намайг намын ерөнхий нарийн бичгийн дарга хийвэл таарах хүн гэж тавьдаг, сонгодог байсан. Би өөрөө намын дарга хийе гэж гараа өргөсөн” гэсэн атлаа “Түүнээс биш сайд майд болно гэдэг миний дуралдаг юм биш” гэжээ. Мулгуутах нь яахав. Харин намын дарга, тэргүүн шадар сайд гуйж гувшиж байж болмогц, одоо манайхан битгий хэрэлдээрэй, битгий намаа хэмхэлчихээрэй гэж өрөвдөм царайлж, ажил хийх дуртай нөгөө хүн маань, бэлэн мөнгө тараах гэж зүтгээд буй нь өндөр сэнтийдээ бүтэн 4 жил суугаад, хувиа борлуулаад авъя гэснээс “ажил хийе” гэсэн сайд биш болох нь танигдав. Ажил хийх дуртай нь Н. Алтанхуяг, бусад нь хэрэлдэх дуртай гэсэн биш билүү? “Манай нутагт нэг мундаг үг байдаг юм. “Үнээнийхээ сүүтэйг үхсэн хойно нь мэддэг юм даа” гэсэн үг байдаг... Өнөөдөр намайг харааж л байна. 5 жилийн дараа хэн ч хараахгүй” гэжээ. Юун ч мохоо юм дээ. Сүүтэй ч үнээ байдаг, сүү муутай ч үнээ байдаг. Аль нь үхсэн юм бол доо? Алтанхуяг гэгч асар сүүтэй үнээ байсныг мань мэт нь 5 жилийн дараа ухаарна гэж буй санаатай юм уу, хаашаа юм бэ? Түүний хийх гэж тэмүүлээд буй ажил нь хүний хөгжлийн санг хоёр толгойн мөнгөөр бялхуулж, иргэддээ энэ жилээс ирэх жил их мөнгө тараахад орших гэнэ. Энэ нь хавтгайрсан халамжаар бэлэнчлэх сэтгэлгээг өгдөөж, ингэснээр суудлаа бэхлээд, ирэх сонгуульд ялах гэсэн увайгүй заль. Хамтарсан засаг ажил хийх дуртай түүний санаачлага биз дээ? С. Баяр үл бүтэх 1,5 саяын нэхэл болон хүн алсан хэрэгт түүний “амыг барих” тэнхээтэй санал авсан сөрөг хүчнээс үхэтлээ айсандаа хамтарсан засаг байгуулсныг уг нь монголын нохой л мэдэхгүй байх. Амлахгүй сонгуульдаж үнэхээр болдоггүй юм бол мөнгө бус ажлын байр амлаач. Хэн олон ажлын байр амлана түүнийг гишүүний сэнтийд залаад үзэхэд бэлэн байна.
...Эцэст нь ул мөргүй хулгайлахыг гуйя. Та нар ард түмнээ хуурахгүйгээр төр барих чадваргүй улс байна. Хуурахдаа олигтойхон хуураач. Ул мөргүй залилаач. Тэгвэл сэтгэл амар нүд аних сан. ТV-9-ийн “анализ” нэвтрүүлгээр телевизүүдийн ард заавал нэг том хүн байдаг. Түүнийхээ заавраар нэвтрүүлэг явуулдаг гэснээ шууд С. Баярыг муулаад уналаа. Ажиг сэжиггүй залилахад ухаан хэрэгтэй дамшиг болтой. 7-р сарын 1-нд онц байдал зарлахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс галт зэвсэг хэрэглэж болохгүйг цагдаагийн байгууллагын шат шатны дарга нарт үүрэг болгосон байх юм. Тэгсэн тэр шийдвэрийг Ш. Батсүх зөрчиж буу тараажээ. Гэхдээ тэр “Би дээрээ удирдлагатай хүн” гэжээ. Түүний түгээсэн байлдааны буугаар хүн буудахыг С. Баяр Ц. Мөнх-Оргилд амаар үүрэгдсэн, Ц. Мөнх-Оргил доош нь мөн амаар тушаасан гэсэн анхны цуу яриа нотлогдож, шившгээ хутгах вий. Гайгүй байгаа даа таминь! 5 хүний алтан амиар тоглож, өчнөөн залуусыг сэглэж, насаар нь өрөөл татанхай болгосноо булах гэж тэвдэхдээ аймшигт террорист бослого дэгдсэн учир яах ч арга байгаагүй гэсэн ташаа ойлголтод нийгмийг итгүүлэхийн тулд олон зуун охид хүвгүүдийг эрүүдэж, зандалчинд хүчээр тодруулж, ингэснээр мөн сонгуулийн луйвраа булах гэсэн нь бүхэнд илэрхий. Үүнд эмзэглэсэн нийтийн шударга нэхэл унтраагүй, улам уугьсаар одоо бүр аслаа. Дүрэлзвэл яана. Хүн буудсан 9 цагдааг ялалбал, тэд хамаг үнэнийг дэлгэх аюул тулгарч, тэднийг нүдээ аниад өршөөв. Энэ том эмгэнэл ердөө хэдхэн сандлын луйвраас дэгдсэн юм шиг харагдавч, тэр хэдэн сандлыг эзэмшвэл олонх болж, хулгай луйвар нь шүүгдэхгүй агаад хамгийн гол нь хоёр толгойн баялгыг нам дотроо дураараа бульдахад оршиж байв.
Иймэрхүү бузар явдлуудыг мэдэхгүй үхвэл сэтгэл амар юм уу даа чааваас. Ямар сайндаа “луйвар хулгайгаа сэжиггүй үйлдэхийг” гуйж суухав. Өдгөө ахмадуудын сэтгэл зүй ийм болжээ. “Луйвар хулгайгаа ул мөргүй үйлддэг урлагт суралцаач” гэж дахин гуйя. Луйвар хулгайд ялагдсан нийгэмд “сэтгэл амар нүд аних” ондоо хувилбар олсонгүй. За тэгээд ашигт малтмалын хулгай, тендерийн луйвар, гаалийн хахууль, “миат”-ийн сүлжээ, хотын утаагаар баяжигчид, сонгуулийн булхай, цацарганы шахаа, хуурамч хувилгаан бөө удган! Энэ бүх луйвар хулгай ил явагддаг учраас хөгшдийг гүйцэд тамлаж байна. Мэдэгдэхгүй бол амар байхгүй юү. Тиймээс ул мөр үлдээлгүй хулгайлаач гэж мөргөж байна. Яагаад мөргөх болов гэвэл хулгай луйвар дийлдэшгүй нь батлагдаж, нийгэм тэр аяараа бууж өгсөн тул мөргөхөөс өөр зам алга. Бод л доо: шанаадсан дарга шанаадуулсан орлогчоо намаас хөөлгөж дөнгөж байна. Тэр ганцаараа шийдээгүй, намын удирдлага нь тойрч суугаад хамтдаа шийдвэрлэж. Тэгэхээр намын удирдагчид нь цөм түүнд шанаадуулсан байх магадлал өндөр байна. Учир нь тэр бээр урьд нь намын даргаа элэгдээд дэвшсэн, мөн банкнаас 14,2 тэрбумыг суйлж, ихэнхийг намдаа хандивлаад үлдэглийг хамуудтайгаа нийлж казинодож асан сэргэлэн гар гэнэ. Эр хүн! Гэхдээ энэ бүхнээ бидэнд хар авахуулахгүй үйлдсэн бол бид өдийд санаа амар, нам засгаа тахин шүтээд налайж суухгүй юү. Заль мэх ил тул биднийг бачимдуулаад байна. Далд бол бид мэдэхгүй амар шүү дээ. Жаргалтай төгсгөлийг хүсэхдээ “хүүхэд минь хулгайгаа цэвэрхэн хий, чих бүү халууцуул” гэж хушуу дэвсэж байна. Шалтгаан нь хулгай луйврыг дийлэхгүйгээ ойлгож цөхөрсөнд оршино. Телевизүүд хохирогчдын нус нулимстай өрөвдөм нүүрийг дэлгэц дүүрэн харуулахаас бус, хохироогчдыг үзүүлэх нь байтугай нэр хаягийг ч улам бүрхэгдүүлж, ядарсан манийг хямраана. Хэрэв хахууль авчихаагүй бол алийг нь ч бүү гарга. Гуйя.
Та нарын хулгай луйвар анзаарагдахгүй сайн нууцлагдвал бид шударга сайхан оронд амьдарлаа гэсэн итгэлээр төгсөнө. Энэ бол тийм ч гоё төгсгөл биш. Гэвч 20 жилийн өмнө нүүрэлсэн нааштай хувь заяаг минь, та нар тосоод бусниулж орхисон хойно одоо яалт ч үгүй. Луйвар хулгайг устгах тэмцэл бөхсөн болохоор луйвар хулгай бүү дуулдайсай гэж залбирах л үлдэж. Юу ч мэдэлгүй л нүд аних сан. Тэгвэл бухимдаж нүгэл хураахгүй сан. Маниас хойш яах эсэх нь та нарын хувь заяаны төөрөг. Та нарыг минь бурхан өршөөх болтугай.
...Нэг хүнд 2,5 сая төгрөг өгвөл, 2 сая 700 мянган иргэнийх, 8,5 их наяад төгрөг бөгөөд энэ нь Монгол улсын 4 жилийн төсөв гэсэн үг. Манай нэг жилийн төсөв 2,1 их наяад төгрөг билээ. 4 жилийн турш хүн бүр 2,5 саяараа амиа борлуулъя гэж бодъё. Харин сан хөмрөг нь хувхайрсан төр засгийн гишүүд юугаар казинодох билээ? Бас эрхэм гишүүд сайд нар цалингүй ажиллах болно гэдгээ сонгуулийн үеэр амлаж байхдаа тооцсон байгаа даа. 8,5 их наяадыг тараавал засгийн газрын нөөц хөрөнгө гэж үгүй болно. Тэд мөрийтэй тоглоомд үнэхээр донотсон бол иргэний хувьд оногдсон 2,5 саяараа казинодох бол уу? 2,5 саяыгаа мөрийд алдчихсан гишүүн, 2,5 саяыгаа гударчихсан өвгөнт хоёр найзлах бол уу? Үгүй ээ 76 гавал тэгж амиа хорлохгүй.
Нөхцөл байдал ийм болоход “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” 2,5 сая буюу 8,5 их наяадыг бүх иргэндээ заавал өгүүлэх гэж төр засгийг дуэльд дуудав. Бүтэшгүй амлалтаар нь УИХ Засгийн газрыг дэгээдэж, орвонгоор нь хөнтрөөд, суларсан 76 суудал өөд мацах гэв үү? Дахин сонгууль явуулж, цоо шинэ 76-г гаргамаар байна гэнэ. Үнэндээ энэ 76 луйварчнаас салмаар байна. Дахин сонгуульдаж, баахан зардал чирэгдлээр ард түмнээ холгоод луйвар хийдэггүй 76-г олж сонгохгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Тийм шударга хүмүүс монголоос олдох уу? Та олдоно гэж итгэж байна уу? Уг нь сайхан санаа. Шударга хүмүүсийн боддог бодол. Гэвч нэг мөлжигч нөгөөгөөр солигддог хатуу жам хорвоод давамгайлсаар байгаа. Татварын мөнгийг, бас газрын баялгыг амлаж байж, УИХ-аас сандал бөөнддөг нам, олигархиудыг хазаарлах нь мөн. Гэхдээ яаж?..
2,5 саяыг заавал авна гэж гэнэнээр итгэсэн хүн, Төр засгийн өндөр сэнтий шиншилж яваа “эх орончид”-ын тоглоом болох бий гэж болгоомжлоод авахад илүүдэхгүй шүү. Их наяад гэдэг тоо хэдэн тэгтэйв? 850000000000000. Арван таван оронтой ийм их төгрөг С. Баяр, Н. Алтанхуяг хоёрт байхгүй юм чинь бид юугаа авах юм бэ? Байхгүй мөнгийг авна гэдэг лөө лөө. УИХ тарна гэдэг лөө лөө. УИХ-ыг тараагаад шинээр 76 бурхан шиг хүн гарч ирнэ гэдэг бас лөө лөө. 76 байтугай УИХ-ын эрхэм гишүүний эрх үүргийг чанд сахих ганц бурхан шиг хүн монголоос олох гэвэл тэр бас лөө лөө. Хүн ам тэгтлээ бохирдчихсон юм чинь.
Гэхдээ энэ бүх бузар азрыг төрийн сүлднээс, төрийн ордноос арилгах хэрэгтэй. Дав даруй цэвэрлэхгүй бол баларна шүү. Яавал цэвэрлэж чадхав? Ухаантай, дэг журамтай олны тууштай тэмцэл, нягт эв нэгдлээр энэ тэмцэл хэрэгжинэ гэдгийг яс махандаа санаж, дотроо хүн бүр тангарла! Толгойлогч болох гэж замдаа зодолдож хөглөв.
Төр засгаас цэвэрлэх гэж буй “сайн” эрчүүд чинь арга зальтай, бэлтэй, ичих мэдрэмжгүй, өрөвч сэтгэлгүй, харанхуй олны гэнэн толгойг эргүүлж ханаруулахдаа туршлага суусан, хүн алахаас гудийхаа больсон, угаадсанд зоолсон олон зуудаг нохойтой, гадаадаас хээл хахуулиар хөлсөлдөг гарууд нь ямар ч түрэмгийлэл далдуур үйлдэх өндөр чадвартай гээд бодчих! Олигархиудын хүсэл зорилгыг эх орон нь бус хувийн шунал нь жолооддог гэдэгт эргэлзэж огт болохгүй. Итгэмтгий зан чинь тэдний гуа үгэнд уярч бяцхан тээнэгэлзэх аваас ялалт эсрэг талд гэж мэд. Эдгээрийг нарийн тооц. Цэвэрлэгээ зайлшгүй. Мандуулж буй уриа чинь нэг л сайн онохгүй байна. Гэхдээ бүү шантар. Сайн тунгаа. Ухаанаар л ялна шүү. Амжилт хүсье.
Олигархиудыг төрөөс цэвэрлээд 76 суудалд нь та нар заларсан ч 2,5 саяыг хүн бүрт тарааж чадахгүй. Мөнгөө нэхсэн олон түмэнд та нар “Бид амлаагүй учир бидэнд падгүй. Өгье гэсэн ч төрийн санд 8,5 их наяад төгрөг алга” гэж бардам хариулна. Тэгэхээр та нарыг дэмжсэн хөөрхийс хандивласан 100 төгрөгөөрөө шатахаас өөр юу ч олж долоохгүй нь. Ингээд та нар ялзрахын замд орж буй нь энэ. УИХ-д суувал цонхныхоо салхивчаар чимээ чагнахаа мартуузай. Хаврын урь орсон нэгэн сайхан өдөр та нарыг “Хулгайчууд аа, огцор” гэсэн бичиг барьсан хүмүүс заналхийлж байх бий вий. Гэхдээ амлалтаар төрийн толгойд асагчдыг нураагаад, сонгуулиас амлалтыг хуулиар хасуулбал, та нарт баяр хүргэхээс өөр яахав. Энэ чинь бага юм биш. Харин 2,5 саяыг өгүүлнэ гэсэн лоозон урдаа бариад, ардаа УИХ-д суух зорилгоо нууж яваа бол та нар хол харайхгүй ээ. Луйвар хийхгүй түшээ олно гэдэг худал. Тийм хүн байхгүй юм чинь хэнийгээ олохов. Тэгээд яахав? Үүнд ганцхан ядарсан арга бий. Тэр нь иргэний хөдөлгөөнүүд. Иргэний хөдөлгөөн хүчирхэг байх эсэхийг бүх ард түмний нэгдмэл дэмжлэг шийднэ. Иргэний хөдөлгөөний удирдагчдыг ордонд оруулаад урвуулдаг. Тэд өөрсдөө ч урвадаг. ХIХ зуунаас ингэж ирсэн түүхтэй. Гэхдээ хохирсон ард түмэн хий дэмий арчаагүйтэж суулгүй иргэний хөдөлгөөнийг чадлаараа дэмсээр ХХI зуунтай золгосныг сана. Хоолонд хүрсэн тэргүүн нь урваад л, дороос шинэ тэргүүн тодроод л, өдийг хүрч ирж. Ийм л нэг зам байна даа. Өөр зам алга. Энэ замаар тэмцэхэд удаан ч гэсэн дэвшил ирдэг гэнэ лээ. Жолоодогч нь дэс дараалан урвадаг ч гэсэн жолоодогч болох хорхойтой хүн тасардаггүй тул иргэний хөдөлгөөн мөнх оршиж, ач буян нь дусал дуслаар ард олонд тусдаг гэнэ лээ. Ядарсан арга. Гэхдээ байж байг хөөрхий. Дэмж нээ.
...Бид бүхэн бурхангүйчүүдийн замаар замнасан цаг мөчөөсөө эхлэн нүглийг цээрлэлгүй намын хувьсгалт дайчин ухамсраар үйлдэж эхэлжээ. Бурхангүйчүүдийн үзэл суртлын тогоонд 70 жил чанагдсан монголчууд нүгэл гэдгийг мэдрэх чадвараа эгүрт алдсан байна. Коммунист хувьсгалын тогоонд буцалсан 70 жилийн хугацаанд монголчуудын нийтээрээ үйлдсэн нүгэл хуримтлагдсаар асар том нүглийн далай үүсгэжээ гэвэл дургүйцэх хүн ч бий, зөвшөөрөх хүн ч бас бий. Коммунист улаан Оросын ааш авираар тарьсан их нүглээсээ шалтаглаж өнөөдөр монголын залуу үе нүгэл үйлдэгсдийн лай ланчгийг эдлэж явна. Þìíû ó÷ðûã çààâàë òàéëàõ ãýæ äîíòäîã ìààíü áóðóó áàéæýý. “Îéëãîõûã á¿¿ õè÷ýý! Ãàãöõ¿¿ ø¿ò!” ãýñýí ëàì багшийí ñóðãàí õ¿ì¿¿æ¿¿ëýõ óõààíààð балчир наснаас äàí ãàíö äàäàëä îþóí óõààíàà ýçýìä¿¿ëýýä äàðàà íü øàò øàòààð áÿñàëãàë õèéæ, бóðõíû ã¿í óõààíä ÿðãàäàã áàéæ. Òýãñýí áîë áèд ºä㺺 ëàì áèø þì àà ãýõýä бүгд энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, буян үйлдэх заншилтай, эх орноо гэх хүмүүжилтэй, өгөөмөр соёлтой иргэд áолоõ áàéæýý. Бид заяаныхаа монгол үзлийг эндээс хайх юм биш үү? Áóðõíû íîìд гэгээрч, түүгээ𠺺ðèé㺺 æîëîîäîæ ÷àäñàí хүмүүíèé çîâëîí õºíãºí, ¿õýë íü àéäàñ áóñ болдог ãýсýн. Ийм хэмжээнд гэгээрэх ÷óõàë ýðõòíèéã ìèíü áóðõàíã¿é÷¿¿ä áèäíýýñ îãòëîîä õàÿ÷èõæýý. Áèäíèé ¿åèéíõýí ийм эмгэнэлт хувь заяатай улс. Áèä õè÷íýýí ø¿òýõ ãýýä áóðõàíä æèíõýíýýð èòãýõ áóÿíã¿é áîë÷èõñîí ºðººë òàòàíõàé õ¿ì¿¿ñ. Бурхангүй хүний зүрхнээс аллага архидалт янхандалт луйвар хулгай бадрамтгай байдгийг бид эдлэж явна.
Амьдралдаа хазгай гишгэхгүй юмсан гэсэн зарчим өнө эртний малчдад байжээ. Хууль тогтоох парламентгүй өргөн уудам говь талаар тархсан өвөг дээдэс маань олон хуульд эргүүтсэнгүй. “Нүгэл” гэсэн ганцхан хуулийн хазгай гишгэхгүй гэсэн ганцхан заалтыг дагаад алдсан нь маниас хавьгүй бага нь гайхалтай. Амьддаа хүн хичнээн ч алхдаг юм бэ? Амьдрал алхаанаас бүтнэ. Амьсгалахгүй байж болохгүйтэй адил алхахгүй амьдарч үл болно. “Хазгай гишгэх” гэдэг хэлц үгийг өтгөс маань хазгай гишгээд хальтарч унахаас эхлээд цааш улам гүнзгийрүүлжээ. Зөв өсөх, аав ээжээ асрах, хайр сэтгэлдээ үнэнч байх, төр улсдаа зүтгэх, нүгэлгүй орлогоор амиа тэжээх, олонтойгоо эвтэй явах гээд олон шугам хувь хүнийг хөл дээрээ босуут угтдаг. Зөв амьдрахыг утсан дээгүүр хазгай гишгэхгүй хянуур алхахтай зүйрлэж болох. Асар өргөн цартай сануулгыг хоёрхон үгэнд шингээжээ. Хүүхэд аавдаа алгадуулаад ээждээ чимхүүлээд уйлж байдаг. Хазгай гишгэсний шийтгэл хар нялхаас ингэж эхэлдэг. Хазгай гишгэхгүй амьдарна гэдэг орчин үеэр бол хууль зөрчихгүй амьдарна гэсэн үг. Хазгай гишгэхгүй насыг элээнэ гэдэг яггүй мөртлөө бахархам үүрэг. Хазгай гишгэлгүй хорвоог барах бахархал. Ганц удаа санаандгүй хазгай гишгэвэл циркийн тэнгэрт татсан утаснаас ойчиж буй юм шиг гай учирдгийг бас харгалзаж, хазгай гишгэсэн тийш түлхэхийг цээрэлжээ. Хазгай гишигвэл хариуцлага хүлээдэг хатуу хууль яс үйлчилбэл манай өнөөдрийн гишгэгдэл нилэнхүйдээ тэгшрэх сэн. Хазгай гишгэхгүй юмсан гэж чармайж, нүгэл үйлдэхгүй юмсан гэж залбирч насыг барсан эртний хүмүүнээс бид дордоо юу даа.
Үеэ өнгөрөөсөн феодализмын дадал социализм байгуулахад саад болж байна гээд байсан. Эдүгээ дарангуйлагч соц. нийгмийн зуршил ардчилал зах зээлээр хөгжихөд чөдөр боллоо гэх үү? Дандаа хуучин нийгэм буруутай бид өөрсдөө буруугүй нь сонин. Өнгөрсөн үеэ болон өөд бологчоо муулдаггүй монгол уламжлалаа бид өнгөрөгч зуунд Зөвлөлтийг дуурайж хаясан. Өнгөрснөө нулимдаг зан Оросынх бус Зөвлөлтийнх. Зөвлөлт үзэл бидний тархинд цус мэт харваж, оюуны хувьд өрөөл татанхай болгожээ. Зөвлөлт үзлээ оросууд эгүрт хаяв. Монголд зөвлөлт үзлээ хаяхыг үл хүсэгчид дэвшиж баяждаг Нам толгойлсоор байна. Аль бузар муухайтай бид хутгалдан урслаа. Хаашаа урсаж, юу руу онхолдох нь өнөө хэр тодорхойгүй.
…Áè ÿäóó ç¿ä¿¿ãèéíõýý á¿õ áóðóóã óëñ òºð, ñàíõ¿¿ãèéí олигархи á¿ëýãëýë¿¿äèéí íî¸ðõîëä àâòñàí гýж Òºð Çàñàãòàà òîõëîî. Ýíý ìààíü Òºð Çàñãàà àðèóñãàæ àâúÿ ãýñýí õ¿ñýë! Èðãýäèéí óõàìñàð àðä÷èëëààð тºлөвшсºíã¿é, õàðèí ÿäóóðëàà äààëã¿é, ëóéâàð÷äûã ¿çýí ÿäñàíäàà õºäºë㺺íä îðîâ. Ýíý øàëòãààíààñ èðãýíèé õºäºëãººí¿¿ä ç¿é òîãòëîîð ¿¿ñëýý. ̺í㺠òóøààë õî¸ðò äóëäóéäñàí ëóéâàð÷äûí á¿ëýãëýë¿¿ä ãàíõàæ ýõëýâ. ßäóóðàë, ºëñãºëºí, áóñäûã õºíººõ, àìèà õîðëîõ, èðýýä¿éã¿é áîëîãñäûí àðõèäàëò, íÿëõ ¿ðýý õîã äýýð õàÿõ ýíý á¿õ òðàãåäè áèäíèéã öî÷èðäóóëëàà. Àðä ò¿ìýí á¿ãäýýðýý óõààжиж, хүчтэй иргэд болбол äîòîîä ãàäààäûí õýíä ÷ õóóðòàõã¿é, íèéãýìä èðãýäèéí õÿíàëò íî¸ðõоíî. Èíãýñýí öàãò øóäàðãà íü øóäàðãà áóñàà äèéëäýã æàì ¿éë÷èëíý. Íèéãýì ýð¿¿ëæèíý. Ìèíèé ìºðººäºë ýíý!
Óëñ ã¿ðýí õºãæèõºä öààíà íü áàñ ººð íýã айхавтар ãàöàà ¿ëäëýý! ¯ëäñýí òýð ãàöàà Ìîíãîë óëñ õºãæèõºä ãîë ñààä íü ãýæ óõààðàãò¿í!
Èäýõýýñ ýäã¿é õ¿íèéã ìîíãîë÷óóä “ø¿äòýé òóëàì” ãýäýã. Òóëàì þì áîëîõîîð òýäýíä ãàð áàéõã¿é, òàðõè áàñ áàéõã¿é, çºâõºí ãàíö òîì àìòàé, òýð àì íü ä¿¿ðýí ÿðçàéñàí ø¿äòýé. Òèéì òóëìóóäààñ á¿ðäñýí хүн àìòаé оðоí õºãæèõ ¿¿? Õýçýý ÷ õºãæèõã¿é! Тэгээд яахав? Юун түрүү тархигүй, гар хөлгүй, шүдтэй тулмаас оюунлаг хүмүүс болъё. Гадны зааврыг бурханчлан шүтдэг сохор шүтлэгээ хая. Оюунаа дайчилж, бие даан сэтгэж, юм бүтээж, мөнгө олъё. Оюу толгой хэмжээтэй, оюун ухаан хязгааргүй. Бидний тархи бусдынхтай ижил. Дэлхийд хэний тархи тэргүүлж явна тэдний хойноос зүтгэе. Бид гүйцнэ. Мэхлэгч суртлыг хая. Мэхлэхээр айсуй суртлыг няцаа. Өөдлөх гарцаа өөрсдөө ол. Тэгээд өөрсдөө хөл дээрээ бос. Түүх бол ñóðãàìæ, мөн çàëóóð÷! Ò¿¿õ áèäíèéã үндэсний бахархаëä õºòºëíº. Õàðèí õóäàë ò¿¿õ бусдын номхон зарц, үндэс угсаагаа дээдлэх ой санамжгүй боол болгох зорилгоор гаднаас зохиогддог тул худал ташаа түүхээр áàгшлуулбал мөнхийн боол явна гэсэн ухаарлыг яс махандаа шингээ! Үнэн түүх үндэсний үзлийн цэнэг, харьд уусахгүйн дархлаа гэдгийг алхам тутамдаа дээдэлж, насан турш шүтэж яваарай, хүүхэд минь. Тэгж чадах аваас бидний тархинд цус мэт харвасан хар элэгтний боолчлох зорилготой үзэл суртлаас ангижирч чадна.

Гурав. Хаан ширээ
Түүхч На. Сүхбаатар “Галдан бошигт Манжтай дайлалдах цагт Халхын ихэнх аймаг хошуу говь гатлаад урагшаа нүүсэн” гэж “Өдрийн сонин”-ы 2009 оны 6-дугаар сарын 8-ны дугаарт ярилцлага өгчээ. Хачин юм. Ойрад Манж хоёр нутаг дээрээ тулалдахад халхууд уг нь баруун зүг Ойрад ах дүүс өөдөө нүүхгүй яагаад дайсан руугаа зугтсан юм бол? Амь гаръя гэвэл ахан дүүсээ барааддаг атал алуулъя гээд дайсан руугаа дүрвэж байдаг? Халхуудын тэнэг эндээс нотлогдож байна.
ХVI зуунд нийт Ойрад 40 хошуутай, Зүүн Баруун гарт хуваагдаж байсан гэж бичих юм. Гэтэл хаад ноёдын байнгын дажин хүн амыг таран бутаргаж, Ижил мөрөн, Баруун Сибирь, Хөх нуур, Төвд рүү дүрвэснээр Баруунгар замхарч, нутгаа сахиад Зүүнгар үлджээ. Зүүнгар зүгээр суусангүй. Дайн хийв. Дорнот Туркистан, Хами, Турфан, Кашгар, Ярькинд зэрэг оронд довтолж улмаар Самарканд, Сайран, Бухар хотыг эзэлж, 1681 онд Тэнгэр уулын хэрэгсүүдийг түйвээж, Ферганд нэвтэрчээ. Тэднийг дундад азийхан Жунгар хэмээн айж, Чингиз Айтматов нэг зохиолдоо Жуан жуан гэж тун эвгүй бичсэн. Галдан бошигтын төрсөн хоёр ах дүү аав Эрдэнэбаатарыгаа залгамжлан Зүүнгарын хаан ширээнд суусан Сэнгэ ахыгаа өргөөнд нь хаан ширээний төлөө алсан. Галдан баруун Зуугаас яаралтай ирж, төрсөн ахан дүүстэйгээ алалцаж, Ойрадын хаан болохоор зүтгэсэн. Хаан ширээний тэмцэлд хүчин мөхөстсөн Галдан Ойрадын чуулган дарга Очирт сэцэн ханы хүчийг ашиглахын тулд Очирт сэцэн ханы охин бөгөөд төрсөн ах Сэнгийнхээ бэлбэсэн хатан Анударьтай гэрлэсэн. Очирт сэцэнтэй хүч хавсарсан Галдан бошигт, хаан ширээний төлөөх дайнд ялж, дараа нь хадам эцэг Очирт сэцэн ханыг даржээ. Галдан бошигтыг Халх руу дайлаар мордсоны ар хударгаар Сэнгийн хүү Цэвээнравдан өөрийгөө Зүүн гарын хаан ширээнд залав. Хаан ширээ! Хаан ширээн дээр эрх мэдэл, эд хөрөнгө!
Засагт хан Норов нас барж, ууган хүү Чу мэргэн залгамжлах байтал хоёр дахь хүү Ванчиг хан ширээг булаажээ. Гэтэл Засагт ханы Хотгойд ноён Лувсан тайж Ванчигийг алаад Чу мэргэнд хан ширээг шилжүүлэв. Ванчиг ханы талынхан Түшээт хан Чахундоржоос тусламж гуйжээ. Ванчиг ханыг алсан Лувсан тайж Түшээт ханаас дүрвэж Галдангийн нөмөрт шургасан аж. Засагт ханыхан Чу мэргэнийг хан ширээнээс буулгаж Ванчигийн дүү Цэнгүнийг хан ширээнд залжээ. Ингэмэгц Халхыг эзлэх бэлтгэлээ базаасан Галдан Засагт хан Цэнгүнийг биедээ татахын тулд дэргэдээ амь хоохойлсон Лувсан тайжийг барьж Цэнгүнд тушааж цаазлуулаад, Цэнгүнийг Түшээт ханы эсрэг хамтран дайтахыг ятгажээ. Юуны төлөө? Мэдээж хаан ширээний төлөө! Одоогоор бол УИХ-д суух сонгуулийн өрсөлдөөн шиг л юм даа. Уг нь Чингис хаан гал голомт руугаа зэвсэглэн халдахгүй хэмээсэн тангараг үр хүүхдээрээ тавиулсан түүхтэй. Гэтэл Галдан анх удаа энэ тангаргийг зөрчиж, эцэг Чингисийн гал голомт болох Түшээт хан руу довтлов. Үүнийг Манжийн эсрэг тэмцэл гэж өмөөрөх ямар ч боломжгүй дэндүү ил түүх билээ.
Бүх Хятадыг нэгтгэн захирах гэж самгардаж асан жижиг авч том санаатай нүүдэлчин Манж ар талын түшиг-нүүдэлчин Монголын ханууд хоорондоо муудалцах нь уршиг дагуулж, Импер болоход садаа болно гэж сэрэмжлээд Хүрэн бэлчирийн чуулган хуралдуулж, Засагт хан Түшээт ханыг эвлэрүүлэн найрамдлын тангараг өргүүлэв. Халхын хоёр хан эвлэрэх нь бүх Монголыг эзлэхээр тэмүүлсэн Галдангийн уурыг бадрааж, тэр бээр Хүрэн бэлчрийн чуулган дээр Далай ламын элч Галдан ширээтийг Далай ламын зэрэгт хүндэлсэнгүй, суудлын эхэнд мөр зэрэгцэн суулаа гэж Өндөр гэгээнийг баалж дайн зарласан нь гэнэн мугуйдлал харагдавч цаанаа бол тийм биш байв. Төвд Өөлдийн эрх ашгийн үүднээс Халхыг эзлэхээр Дэв Санжайжамцтай Галдан бошигтын хийсэн “нууц тохиролцоо” хэрэгжихэд Халх 7-н хошууг нягтрахыг уриалсан Хүрэн бэлчирийн чуулган тээг болох нь мэдээж. Галдан бошигтын бухимдал “суудал зэрэгцлээ” гэсэн оноогүй шалтгаар бүлтэрсэн нь ойворгон ойрадын нийтлэг зан. Засагт хан Түшээт хантай эвлэрсэнд Галдан бачимдахдаа Манжид элч зарж, Гадаад Монголын төрийг засах яам, улмаар Энх-Амгалан хаанд бичиг илгээж, түүндээ “Богд эзний суурин шашин хэмээвээс Шар малгайн шашин, лам хэмээвээс Далай лам болой” гэж Өндөр гэгээнийг “Умар зүгийн амьтны итгэл-Богд Жавзандамба хутагт” гэж Банчин богд Далай лам нарын айлдсан зарлигийг үгүйсгэв. 1688 онд Галдан бошигт Манжийн хаанд Өндөр гэгээнийг “Зонховын шашныг хиртээсэн хүмүүн,.. шашныг эвдэж хоёрын хооронд муухан явах хүмүүн, аливаад сайн үгүй. Эдүгээ түүнийг сөнөөвөөс Дундад улсын Хуанди болон Далай ламын сэтгэл ч амар болох буй за” гэж дахин элч зарж байв. Энх-Амгалан хаан Галдан зэрэгт хууртах хүн биш байжээ. Манжийн хааныг мэхлэж чадаагүй Галдан арга мухардаж, Далай ламыг Манжийг ятгаад миний хоёр дайсныг хэрэмнээс гаргаад өгөөч гэж илч заржээ. Төвдийн дэсрид Санжайжамцаас Энх-Амгалан хаанд хэлүүлсэн зүйлд “Гагцхүү Түшээт хан, Жавзандамба хутагтыг барьж Галданд өгвөөс амьтанд тус болмуй. Энэ хоёр хүний амийг би батлах буй” хэмээжээ. Энэ тухайд Манжийн Энх-Амгалан хаан хариу хэлэхдээ “Эдүгээ Түшээт хан, Жавзандамба хутагтыг барьж, Галданд өгвөөс нэгэн этгээдэд хэлбэрсэн болой. Ийнхүү болбоос бидний угаас Өөлд Халхыг харилцан зохицож, сайн аж төртүгэй хэмээсэн санаанд нийлцэх буюу... барьж түүнийг өшөөтэй хүнд өгвөөс болох буюу би... ийм лам хамаг амьтанд тус хаяж явахын тулд (энэ илчийн) айлтгасан үг юуны ламын үг аж. Үнэхээр лам айлтгаваас бичиг бичиж үл айлтгах буй асан уу? Миний дотор сэжиглэх тул тусгай зарлигийн бичиг бичиж илгээв” гэжээ. Энэ түүхэн баримтыг орчуулж, судалсан доктор Л. Хүрэлбаатар агсны хэрхэн дүгнэснийг толилуулъя: “Энэ бол нэгд, Төвдийн Дэсрид Санжайжамцын Далай ламын хуурмаг нэрийг барьж (Далай ламын жанч халсныг 15 жил нуусан хүн бол Санжайжамц) үйлдэж байсан ажлын нэг жишээ, хоёрт, Төвдийн төрийн хатгаас Галдан бошигтын явдал хоёр нэг хөлтэйн баримт, гуравт, Галдан бошигт Өндөр гэгээн хоёрыг хавиралдуулсан хэрэг явдлын цаад үндсийг Төвдийн төрийн бодлогоор атгаж суусны гэрч, дөрөвт, Өндөр гэгээн нарын Манжийн хилийн харуулын дотор шургалж орсон нь урваж бус, амь гуйж орсон аргагүйдлийн илрэл, тавд, тухайн тэр үед Манжийн Энх-Амгалан хаан нь Халх Ойрад хоёрыг хүчий нь тарамдуулан, цувруулан идэж дуусгахад бус, эебээр засан зохицуулахад чиглэсэн, их улсын хаяа хилээ хамгаалсан бодлогыг илүү чухалчилж байсны гэрч болно... Үүнээс Галдан бошигтын зорилгыг ажиглахад Жавзандамба нарыг Дундад улсын хилийн харуулын дотор оруулахгүй, улмаар баривчилж өгсөн нөхцөлд Манжийн Энх-Амгалан хаан, Төвдийн Далай ламын төр шашны бодлогоос огт гажихгүй, чухамхүү “цавхийтэл” нийлэлцэх тухай өгүүлсэн нь Галдан бошигт Манжийн төрийн эсрэг монголчуудын хүчийг нэгтгэн тэмцэх зорилгыг анхнаасаа агуулаагүй нь илэрхий байна” гэж СГЗ доктор Л. Хүрэлбаатар түүх шашны сурвалж бичгүүд судлан байж дүгнэжээ.
Юань гүрнээс хойш Төвдийн хуваргууд “шар” “улаан”-аараа талцан 300 шахам жил тасралтгүй тэмцэлдсэн түүхтэй. Шарын тал буюу Зонховын шашинд улааны шашны хуваргуудыг хядах зэрлэг хэрцгий торгон цэрэг хэрэг болов. Орхимж нөмөрч хонх дамар хангинуулсан шарын шашны лам нарт улааны хуваргуудыг өөрийн гараар хөнөөх бас чиг гэж нүгэл болох нь магад. Тэгээд шарынхан Хошуудын Гүүш хан Төрбайх, түүний хүү Даян, ач Лхавзан нараар нядалгаа хийлгэж, өөрсдөө нүгэлгүй мэтээр маани уншин үлддэг байжээ. Далай лам Гүүшид “Шашныг баригч номун хаан” цол хайрлаж, шашин төрөө мануулсан аж.
Улааны шашинт Цогт хунтайжийг Гүүш хан хэрхэн хүйс тэмтэрч буйг Б. Ренчиний киноноос бид үзсэн. Их эрдэмтэн яг тэр цагт баларч мушгигдаж эхэлсэн түүхээс ямар эгцэгтэй зурвас үе сонгосныг молхи толхи би бээр одоо л ухаарч сууна. Лигдэн хутагт хаан эхэн үедээ ламын шашны улааны ба шарын урсгалыг алагчлалгүй дэмжин дэлгэрүүлж байтал өвөр Монгол дахь шарын шашны томоохон хутагт лам нар Манжийн хаанд хүчин зүтгэх болсон нь Лигдэн хааныг улааны шашны талд түлхсэн аж. Лигдэн хутагт хаан Мин улстай холбоо тогтоон, улам бүр өсөж буй Манжийн эзэрхийллийг сөрөн эсэргүүцэх бодлого баримталж байв. Манж Мин хоёрын анхны мөргөлдөөнд Лигдэн хаан Мин улсад тусалсны гайгаар Цахарыг Манжид алдав. Энэ нь Лигдэн хааны алдаа байсан байж болох. Манжийн хаан хожим нь энэ тухайгаа тайлбарлан бичихдээ, “Мин улс хэмээгч миний өшөөт дайсан мөн. Урьд Цахарын Лигдэн хаан Мин улсын жил бүр өгсөн эдэд орж, намайг өшөөлж, Мин улсыг дайлуулахгүй бөгөөд бас цэрэг илгээж тусалсны тулд би ийнхүү цэрэг илгээж, Цахарыг дайлав” гэжээ. Чухам энэ үеэс Лигдэн хүчирхэгжиж буй Манжийг сөрөх зорилгоор, улааны шашныг дэмжиж, Манж болон шарын шашинтны эсрэг хамтран тэмцэх зорилго бүхий Төвдийн хаад ноёдтой сүлбээлдэн цэрэг-улс төрийн холбоо бүрдүүлж, түүнд Халхын Цогт хун тайж нэгдэж, Хөх нуурт очсон байна. Гэтэл түүхч На. Сүхбаатар “Өдрийн сонин”-ы 2009 оны 11-р сарын 17-ны дугаарт, “Халх монголчууд дотроо задарч Цогт хунтайж Хөх нуурт очиж суув” гэсэн байх юм. Цогт хунтайж Халх ноёдын самуунаас зугтаж, Хөх нуурт очсон гэж түүхч хэлэх гэж оролджээ. Халхад тэр үед ямар ч задрал гараагүйг түүх гэрчилж буй. Төвд Халх хаад ноёдын цэрэг-улс төрийн энэ бүлэглэлээс айсан Төвдийн шар малгайтнууд дөрвөн Ойрадаас тусламж гуйжээ. Шарынхны хүсэлтийг биелүүлэхээр Хошуудаас Гүүш хан Төрбайх, Дүүрэгч ноён, Цоросоос Баатар хунтайж, мэргэн Дайчин, Торгуудаас Мэргэн Тэмнээ, Мэргэн тайши, Бумба Илдэн, Хойдоос Сүлдэн тайши, Сүмэр тайши, Дөрвөдөөс Далай тайши нарын их цэрэг нэгэн дуугаар гайхалтайгаар бөөгнөрч, тэр ч байтугай Ижилээс хүртэл нэмэгдэл хүч ирж, улмаар Хөх нуурт очиж, Цогт хунтайжийн цэрэгтэй ширүүн тулалдаж, орчныхоо газрыг дөрвөн түмэн (40 мянган) халхын цусаар бялдсан бөгөөд Цогт хунтайж алагджээ. Цусанд будагдсан хоёр толгой Улаантолгой нэртэй хоцорчээ. Сталин Чойбалсан нар дөнгөж 30 мянгийг дөнгөсөн гээд бодчих. Тулалдаанаас амьд үлдсэн Цогтын цөөвтөр цэрэг зугтсан авч Төрбайхын хүү Даян тайж мөшгөн хөөж хүйс тэмтэрсэн байна. Хаа холын Төвдийн улаан шарын тэмцлийн үзүүрт монголчууд нэг нь нөгөөгөө ингэж хядаж байдаг мөн ч тэнэг үйлдлээ гэж санаа алдахаас өөр яалтай. Төрбайх нар Төвдийн төр, шарын шашинд зарагдаж, монголоо хядсан бол, Цогт, Лигдэнгийн замаар замнаж, Манжтай тэмцэх зорилготой Хөх нуурт очсоныг хүн бүр мэдэж аваасай билээ. Монгол улсын түүхэнд, “Хөх нуурын газар бэхжин хүчжиж, Төвдийн улаантны шашны бүлэглэлтэй холбоо тогтоон, шарын шашны бүлэглэл болон Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг хамтын хүчээр тэмцэхийг зорьсон Лигдэн хутагт хаан, Цогт хунтайж нарын тэмцэл харамсалтайгаар төгсгөл болжээ” гэж тэмдэглэжээ. Манжийн эсрэг Ойрадууд Цогтыг дарсан шигээ тийм их хүч хуралдуулж чадах л байж. Гэвч тэдэнд Манжийг сөрөн нэгдэх хүсэл байсангүй, харин Цогт хунтайжийг даран сөнөөх занал дүүрэн байжээ. Хаад ноёдын иймэрхүү тэнэглэл чухамдаа Монголыг сульдуулж байв. Цогтыг дарсан Гүүш хан Төрбайх Хөх нуурт бэхжихийн хамт Төвдөд цэрэглэн орж, улааны шашинтан болон тэдний сүм хийдийг түүвэрлэн устгав. 1642 оны 3-р сарын 15-нд Төвдийн төр, шашны тэргүүнийг өргөмжлөх ёслол болж, Гүүш хан Төрбайхыг Төвдийн хаан ширээнд, V Далай лам Лувсанжамцыг Төвдийн бурхны шашны тэргүүнд тус тус өргөмжилжээ. Төрбайх 73 насандаа Лхаст нас нөгчиж, түүний хүү Даян тайж, ач хүү Лхавзан нар, Төвдийг 70 гаруй жил ноёлжээ. Халхын Богд нарыг Төвдөөс тодруулж байсан нь дэв Санжайжамц Галдан бошигт нарын нэгэн цагт суурийг нь тавьсан бодлого үе дамжин хэрэгжиж ирснийг гэрчилнэ. Төвдийн улааны шашнаас Монголд богд залахгүй гэсэн Төвдийн шар малгайтны дотоод явцуу атгаг санаанаас үндэслэж Ойрад Халх хоорондоо хямарсан мэт наанаа харагдавч, цаана нь Гүүш хаанаа залгамжлахыг мөрөөдсөн Ойрад хаадын нүдэнд Төвд-Монголын хаан ширээ солонгороод байсныг нам засгийн түүх зориуд нуужээ. Галдан бошигт Түшээт хан нарыг манай нутгийн хаан, бидний удам угсаа гэж өмөөрөхдөө жинхэнэ болж өнгөрсөн түүхийг гуйвуулах хортой гэдгийг би сөхөх гэж мунгинаад буй нь энэ. Халхын богдуудыг Манжийн заавраар Төвдөөс залж байсан гэсэн зориудын суртлыг түүхийн сурах бичгүүдэд оруулсан нь уг нь тайлахад хялбар өнгөцхөн булхай л даа. Төвдүүд халхаас илүү Манжийг сөрөх тамиртай байсны дээр монголыг өөртөө нэгтгэх бодлого явуулсан нь Манжид яггүй хал учруулахаар байсан. Ийм нөхцөлд Манж Төвдийн эрх ашгийн төлөө халхын богдуудыг Төвдөөс тодруулж байсан гэдэг учир авцалдаагүй дүгнэлт болж байна. Гүүш хаан Галдан бошигт нар Төвдийн төр, шарын шашны төлөөлөлд зарагдаж, халх ахан дүүсийнхээ цусыг урсгаж байсан түүхийн тов тодорхой баримтуудыг гуйвуулж одоо болоо биш үү? Бошигтын илч гэлэнд өгч явуулсан захидалдаа өндөр гэгээн Занабазар бурханы сургаалийг шар улаанд хуваан дайсагнуулж болохгүй, бурхан багш амьтныг хайрлан нигүүлсэхийн тухайд нэг л номыг номносон гэж учирлажээ. Ер нь Төвдийн хуваргууд шар улаан гэж олон зуун жил өвөр хоорондоо тэмцэлдэх уршигтай гэдэгт Өндөр гэгээний байр суурь тухайн үедээ дэвшилттэй байсныг энэ захидал баталдаг.
Төвдийн төрийн сайд дэсрид Санжайжамц Галдангаар өндөр гэгээн Занабазарыг тонилгуулж, Халхаар Өөлдийн хүчийг зузаатгаад, тэр хүчийг улсын дотоодод оруулж, шашин төрөө Гүүш хааны угсаа залгасан Лхавзан нарын 70 жилийн ноёрхлыг даруулах давхар далд санаа өвөрлөжээ. Дэсридийн энэ давхар зорилго яаж төгссөн бэ гэвэл, бүх Монголын хаан болж, улмаар Төвдийн шашин төрийг Төрбайх шиг атгах гэсэн Галдан Манжид дарагдаж, Хошуудын ноёрхлыг Галдангаар зайлуулах давхар санаа агуулсан дэсрид Санжайжамц Лхавзан нарт хорлогдож, Дэсридийн дорх түшмэлүүд Хошуудын ноёрхлоос гарах зорилгоо орхилгүй Зүүнгарын тайж Цэрэндондовтой сүлбэлдэж, түүний цэргийг Төвдэд оруулж, Лхавзан хааныг устгуулжээ. Энэ үед Манж гүрэн бүх хүч анхаарлаа үржил шимт далайн зөөлөн дулаан уур амьсгалтай Хятад, Тайвань, Солонгосын зүг төвлөрүүлж байсан хэдий ч бас ар талын хүйтэн орны тархай бутархай хэдэн нүүдэлчин-малчин аймгууд хоорондоо алалдаж, явдал удаж, хүч тарамдуулах вий зээ гээд алсаас хөндийдүү ажиглаж байсан аж. Тэгтэл Монгол Төвдийн энэхүү сульдалт Манжид Импер болох санаагаа гүйцээхэд олдошгүй далим болсон нь ойлгомжтой. Төвд Монголын хаад ноёд ингэж өөрсдөө Манжийн хоол болжээ. Үүнийг хэний буруу гэх вэ, Та? Мэдээж Манжийн буруу л гэх байх даа. Хэрэлдсэн хоёр хүн гэр гэртээ хариад нэг нь өөрийн зөвийг цуглуулж, нөгөө нь өөрийн бурууг цуглуулсан гэдэг. Эзэн Чингисийн удам, дээд тэнгэрээс заяатай дэлхийг эзэлсэн түүхтэй гээд биеэ ичдэг хүн ичмээр мөн ч их магтах юм даа. Залуус та нарт би монголчуудын түүхэндээ алдсан бүх алдааг цуглуулаад, тархиныхаа лаборторид шинжлээд, сургамж болго гэж захих гээд байна. Сүүдрээ харж биеэ зас гэдгээр бидэнд ийм зан орхигдоод, үгүйлэгдээд байна.
“Монгол улсын түүх” таван ботийн дөтгөөрт энэ талаар бичсэн Н. Ишжамц С. Цолмон нар хан хаан ширээний төлөө алалдаж асан ах дүү ноёдыг гагцхүү Манжийн хагалан бутаргах явуулгаар тийнхүү хямарч байв гэсэн ганцхан үзүүрт санааг хуудас бүхэнд ухуулсан нь хуучинсаг болжээ. Энэ нь түүхчийн итгэл үү, эсвэл үзэл суртал уу? Манжийн явуулгыг байх газар нь оновчтой шигтгэх нь зүй. Их гүрэн хязгаар нутгаа засан тохинуулах нэрээр харгис бодлого дундад зуунд байтугай одоо ч явуулж буй. Эдүгээ тусгаар улс болох гэсэн Чеченийг ОХУ яаж харгислаж буйг хар. Төвдийг хар. Хаант Орос бяцхан Чеченийг өнгөрөгч зуунд олон мянган хүнтэй Ермоловын армиар 10 гаруй жил балбаж байж арай гэж эрхшээлдээ оруулсан түүхтэй. Өөр шашинтай, оросоос тэс ондоо үндэстнийг эдүгээ өөрийн харьяат байлгах гэж 20 жил муйхарлаж, ямар их гамшиг удав аа? Энэ хугацаанд өчнөөн чечень хүн өөрийгөө дэлбэлж, гэмгүй орос иргэд хэдэн зуугаар үрэгдлээ. Чечень бүсгүй өөрийгөө дэлбэлж, 41 орос устгав. Саяхан Москвагийн метронд 17 настай охин, 28-тай математикийн багш бүсгүй хоёр биеэ үртэсгүй дэлбэлж, хичнээн гэмгүй хүний амь бүрэлгэв. Ямар их хонзон бэ? Яасан их гомдол бэ? Тусгаар тогтнолынхоо төлөө амь үрэгдсэн аав ээж ах дүү салан тусгаарлагчдынхаа өшөөг авч буй нь энэ гэнэ. Импер болох гэсэн цагаан улаан оросын бодлогоос болж өдгөө огт гэмгүй иргэд алалцаж байна. Монголчууд яавал олон манж устгах вэ гэж амиа золихтоо арай тулсангүй. Тийм хорсол гомдолд арай хүрсэнгүй. Баримтгүй зөвхөн хоосон домгоор манжийг 50 жил үзэн ядсанаар бид хэний нүглийг далдалж, хэнийг алдаршуулж, юу хожив? Ганцхан улаан оросыг шүтэх өвчинд мунхарсан нь хожоо гэж үү? Улаан оросод яаж ч алуулж, шулуулж байсан мөргөж л байдаг сэтгэцийн өвчтэй болсон нь дэвшил гэж үү? Түүхийн үнэнийг улайм цайм мушгиж, Галдан бошигтийг мандуулж, Түшээт ханыг ялалсан нь хөгжил гэж үү? Манжийн төрд өртөө улаа залгуулж, татвар төлж байсан хэдий ч дундад зууны ховор зэвэр бөглүү тал нутгийн монголчуудад гурил будаа даалимба даавуу цай зэрэг өргөн хэрэгцээт барааны худалдаа наймаа хийж, аядуу аж төрөх үүд хаалга тэр их зэрлэг дажны хажуугаар Манжийн зүгээс бас чиг гэж нээгдсэн болтой. Ойрад халх хоёр дундыгаа дүүргэж дутуугаа нөхөх эд бараа хоёулаа үйлдвэрлэж чадахгүй, чаддаг нь харилцан малаа хуйлгайлж л байсан биз. Манайтай хил залгаа орос тосгоныхон угаас цөлөгдсөн боолчуудын удам угсаа бөгөөд хаягдмал оросууд болон бидэнд солилцох бараа гэж юу ч байсангүй. Дайтахаас өөрийг бараг мэдэхгүй шахам манай ноёд өвөр хоорондоо сэнтий булаацалдаж, “хэн нь хэнийгээ” орон нутгийн чанартай үгүй хийв, тэр болгонд Манжийн хорон санаа хэмээх үзэл сурталжсан хаяг хадах гэж “дассан зөвлөлт инерциэрээ” боть зохиогчид багагүй чармайжээ. Ерөнхийлөгч Н. Бандийн олгосон түүхэнд заяаж байгаагүй боломжийг бүрэн ашиглахыг хүсээгүй түүхчид хачирхалтай. Уг ботиос улаан оросын үнэр арилсангүй. Өөртөө хир халдаахгүй гэж уг ботид биеэ тэнэгээр өмөөрсөн мугуйд арга ядалт харийнханд бүр ч содон тусна. Их гүрний үзэл суртлын тулгалтаар зохиогдсон ташаа түүх биднийг тэр улсын хүлцэнгүй зарц, үндэс угсаагаа санах ой санамжгүй боол болгожээ. Тийм зарц тийм боол эдүгээ алхам тутам таарч дургүй хүргэх юм. Ийм эгцэгтэй үед зохиогдсон түүхийн шинэ ботиос хуучин үзэл суртал ханхалсаар буйд харамсав. Түүхээ буртаггүй болтол ариусгах үүрэгтэй эрдэмтэн мэргэд яасан ч идэвхгүй хойрог юм. Хаан ширээний тэмцэлд манай ноёд буруугүй, ганцхан Манж буруутай гэж уг ботид дэндүү олон давтах нь хэн нэгэнд ая тал засах мэт. Тэр “хэн нэгэн” гэдэг гайхал нь ая тал засахгүй бол аюултай хэвээрээ хянаж буй юм бол уу? Хамгийн адгийн чанар бол өөртөө хир халдаахгүй бусдад буруугаа жихэх. Өөрийгөө магтаж, өрөөлийг муулснаар хөгждөг бол бид өдийд цойлсон. Улаан оросын ухуулгыг ор тас хаяхгүй гэж хуучнаа санагалзсан боть үнэн түүхээ мэдэх гэсэн урмыг минь хугалав.
Галданцэрэнг нас барсны дараа 15 настай Цэвээндоржнамжил хүү хаан ширээнд суусан. Хачирхалтай нь төрсөн эгч Уламбаяр дүүтэйгээ хаан ширээ булаацалдсан байгаа юм. Цэвээндоржнамжил “Өөрөө хаан сууж, хүүхэн хаан болсугай гэнэ” гэж эгчийгээ барьж хориод олон зайсанг цаазалжээ. Эцэст нь 15 настай бяцхан хүүг Галданцэрэнгийн залуу хатнаас төрсөн Ламдаржаа хороож хаан ширээг эзлэв. Ламдаржааг хажуугийн гэргийн хүүхэд учир хаан суух ёсгүй. Их хатнаас төрсөн бага хүү Цэвээндашийг хаан суулгавал зохино гэсэн Даваач нарын шивнээг Ламдаржаа тантаад Цэвээндаш хүүг бас алсанд Даваач Амарсанаа нар Хасагийн зүг дүрвэжээ. Тэднийг устгахаар Ламдаржаа нэхсэн боловч гүйцсэнгүй. Ламдаржаа ямар нэгэн хонзонгоор Дөрвөд ноён Дашдавааг алсанд түүний зайсан Саарал албатаа авч Манжид дагаар оржээ. Ламдаржаа тэднээс хоцрохгүйн тулд Бээжинд элч зарж, найрамдлын гэрээ байгуулахыг хүсэж, 100 мянган лан мөнгөний зээл олгохыг гуйсанд Манжийн хаан зөвшөөрсөнгүй, харин дахин элч ирүүлэх хэрэггүйг мэдэгдсэн байна. Эцэст нь Амарсанаа Ламдаржааг устгаад Даваачийг хаан ширээнд залав. Гэтэл Дөрвөдийн ноён Нэмэхжаргал хааны өргөөг довтолж, Даваач зугтаж, амь зулбав. Дараа нь Даваач Амарсанаа хоёул Нэмэхжаргалыг гэнэдүүлэн устгаад Даваач хаан ширээгээ эргүүлэн авсан үе бий. Амарсанаа Даваач хоёрт өширхсөн Дөрвөд ноёд Цэрэн, Цэрэн убаш, Цэрэнмөнх нар албатын хамт Манжид дагаар оржээ. Хятадтай хийдэг Даваачийн худалдааг Манж хорьчихов.
Даваач Амарсанаа хоёр удалгүй эвдрэлцэж, цус асгаруулан алалдаж, Амарсанаа ялагджээ. 1754 онд Амарсанаа өөрийн харъяат 20 мянган Хойдыг удирдан Манжид дагаар орсон юм байна. Яах гэж? Манжийн хэтэрхий давуу хүчинд цохигдож арга буюу дагаар орж уу гэвэл тэгээгүй байна. Амарсанаа Манжтай тулгараагүй (Манж тэр үед Ойрадад байсангүй) хэрнээ яс махны тасархай Даваачид ялагдсандаа түүнээс хонзонгоо авах гэж Манжид урважээ. Амарсанаа Түшээт хан Занабазар нар шиг амь гарах гэж зугтаж Манжид дагаар орсон бус Даваачийгаа алж хаан болох гэж Манжид дагаар оржээ. Ийм дүр зураг аяндаа илэрч буйг түүхэнд юу гэж үзэх вэ? Толгой дээрээ залсан эх орончийнх нь зэс цухуйлаа гээд эдүгээ ойрадууд халхдаа гоморхох үндэс байна уу? Амарсанаагийн энэ ичгүүргүй урвалт наад талдаа Даваачийг алах, цаад талдаа Зүүнгарын хаан болох гэсэн гагцхүү хувь хүний ад мөрийн дон байжээ. Эх оронч үзлийн үнэр ч энд алга. Ноёдын эцэс төгсгөлгүй дажны хөлд ойрадууд олноор амь эрсдэж, мал хөрөнгө нь сүйрч, ийш тийш зугтан нүүж, өлбөрч турж үхэх нь ердийн үзэгдэл болов. Энэ гамшгийг далимдуулан Амарсанаа Манжийн умард замын их цэргийн туслах жанжнаар, Саарал баруун этгээдийн туслах жанжнаар томилогдоод Даваачийг устгахаар эх орондоо харийн цэрэг удирдан довтолсон нь уучилж болшгүй урвалт билээ. Даваач ялагдаж Бээжинд хүргэгдэв. Баруун хязгаарт хаан ширээний төлөө бие биеэ хядаж асан ноёдын эцэс төгсгөлгүй самууныг манж-халх цэргээр номхотгосон халхын Цэнгүнжав “шившигт урвагч”, харин манж цэргийн туслах жанжин болж, Зүүнгар улсын хаан, яс махны тасархай Даваачийгаа барьж Бээжинд тушаасан Амарсанаа “эрэлхэг эх оронч” гэсэн түүх хувьсгалын жилүүдэд дур зоргоор зохиож, Ю. Цэдэнбалын нам засаг олон жил ухуулж, олны тархинд хадсан нь эдүгээ түүхээ сонирхдоггүй залуусын хэлний үзүүрийн амны уншлага болсоор байна. Ингэж зохиогдсон түүхэнд ойрадууд онгирч, харин хэнэггүй халхуудад үүх түүх нь үнэн худал эсэх нь юу ч биш тул тоосонгүй. Хэлмэгдлийн үед “ам бат бол амь бат” гээд дуугай явсан халхууд эрхбиш бий нь бий шүү л байх. Гэхдээ цөөхөн дөө. Алсдаа сэргэх өдөр ирвэл хэлэх цаг аяндаа заяана гэсэн уужуу зан гаргасан биз ээ.
Хоёр жил нүдэлдэж зодолдсоны эцэст Амарсанаа Бор тал гэдэг газар өөрийгөө Зүүнгарын хаанд эцсийн эцэст арай гэж нэг юм өргөмжилж, Илийн зайсан Шигэширгэ мөн Манжийн төрөөс туслах жанжны томилолт хамтдаа авч байсан хамтран зүтгэгч Саарал нарын цэрэгтэй байлдаж хиар цохив. Манжийн хааны албан томилолтыг Зүүнгарын ширээгээр сольж, Манжийн төрийн төлөө хамтран зүтгэж явсан Саарал нарыгаа хөнөөсөн Амарсанааг Манжийн эсрэг цогтой тэмцэгч эх оронч гэж өргөмжлөхөд эргэлзээтэй. Тэр Манжийн эсрэг тэмцэгч огт биш хаан ширээний төлөө улайрагч явсныг түүний намтар гэрчилнэ. Амарсанаа Дондогмаанж нар нийлсэн боловч бас л өөр хоорондоо хагаралдаж цус урсган тулалдаж, Амарсанаа ялагдаж, нөгөө л Хасагийнхаа зүг зугтжээ. Амарсанаа гэгч ийм нэгэн өөдгүй бөгөөд бүтэлгүй эр хаан ширээний төлөө ойрадуудын цусыг урсгасаар хүчирхэг Зүүнгарыг бутаргаж, бараг үгүй хийснийг эдүгээ эх орныхоо төлөө гарамгай тэмцэгч баатар хэмээн дээдлэн хөшөөнд нь хойч үеийг албаар мөргүүлж байгаа нь тэвчихийн аргагүй тэнэглэл. Цусанд дуртай ойрадуудыг дайн дажингүй аядуу харилцаанд оруулж, малаа өсгөх, худалдаа эрхлэх зэрэг амар живэр амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгсөн Цэвээнравдан хаан түүний хүү Галданцэрэн хаан хоёрын гавъяаг сохор мэт түүхэнд үнэлэлгүй орхиж, Амарсанаа гэгч хутган үймүүлэгчийг алдаршуулсан нь хойч үеэ ташаа ойлголтоор төөрүүлжээ. Энэ тун харамсалтай. Гэвч залруулах цаг зайлшгүй ирнэ, удах ч үгүй биз. Амарсанаа гэснээс ядаж Даваачид дурсгал босгомоор. Даваач бол гарал үүслээр Галданцэрэнгийн дараа зүй ёсоор хаан ширээ залгамжлагч байв. Даваач аядуу нэгэн байсан болтой. Түүний урдуур хаан ширээ ичгүүргүй булаацалдсан Ламдаржаа Нэмэхжаргал Амарсанаа нарыг хар. Ер нь бүгд ижил дээ. 1756 оны эцсээр Цоросын хан Галсандорж Хойдын хан Баяр, зайсан Занагарбу Ням нар Манжийн цэргийг хэдэн удаа бузгай цохив. Галсандорж манжийн цэргийг устгавал биеэ Зүүнгарын хаанд өргөмжлөх нууц санаа тээж явжээ. Үүнийг нь Занагарбу Ням нар мэдүүт, баталгаажаагүй хаан ширээ гурвуул булаацалдаж, Галсандоржийг хороосон байдаг. Энэ бүгд эцсийн эцэст хаан ширээний төлөөх жалга довын тулаан болохоос Улсаа нэгтгэх гэсэн эх орончдын тэмцэл огт биш байв. Тэд хаан ширээг ичгүүргүй булаацалджээ. Хаан ширээ нь томхон бор гэрийн хоймор өндөрлөн зассан олбог. Ямар ч цайз хэрэмгүй. Дуртай нь дайрч ороод алахыгаа алаад суучихна. Ийм ширээний төлөө бие биеэ алж цөөрсөөр энд тэнд үлдсэн хэдхэн ноёныг Чин гүрний манж хаад хятад савхаар цэвэрхээн түүчихэж. Хаан ширээнд одоогийн сонгуульд өрсөлдөгч нар шиг ухаан жолоогүй тэмүүлж, хязгаар нутгийн хоцрогдсон цөөн буурай ард түмнээ эцэс төгсгөлгүй нэрвэгдүүлж байсанд гол нүгэл оршино. Олон жилийн энэхүү ужиг хямралыг тухайн үед саармагжуулж чадсан, өөрөөр хэлбэл дайн дажны галыг унтраасан түүхэн үйл явдлын өгөөжийг эн тэргүүнд Ойрадын зовсон ард түмэн хүртэж, тайван аж төрөх бололцоог олжээ. Ойрадын иргэд Манжид ялагдсан бус орон нутгийн хямрлыг дэгдээгчдээс ангижирсан гэвэл ононо. Үүнийг хичнээн мугуйдлан үгүйсгээд цаг хугацаа улирах тусам үнэн түүх улам тодорно. Ойрадын хаад ноёд хийж бүтээхийн гайхамшгийг ухааралгүй, хаан ширээн дээр хэн сууж байна, түүнийг алахаас өөр гавъяат үйлс сэтгэсэнгүй. Хаад ноёдын энэ гутамшгийг нийт монголчууд ялангуяа төрийн түшээд хатуу жигшвэл зохилтой. Монгол гүрний хувь заяа хаан ширээнээс хямдруузай гэж ямагт болгоомжилж, Монголоо гэсэн үндэсний үзлийг бүгдээр өндөрт сүлдлэн тахиж, үе дамжуулан залгамжлах учиртай. Энэ үүднээс түүхээ сайтар судлах хэрэгтэй, хүүхэд минь! Өөрсдөө л судал. Өрөөлөөр хэрэгүй!
Өөлдүүд дотооддоо болон гадаад тийшээ амар амгалангаар аж төрсөн бол тийм гай зовлон эдлээгүй бөгөөд Баруун Зүүнгар улс бутраагүй, төрсөн нутагтаа халхууд шиг бөөнөөрөө даруухан үлдэх байжээ. Өөлдийн дайн тэдэнд нөхөшгүй шийтгэл болж туссан юм. Буруутан нь өөрсдөө. Ойрадуудыг тэгж бужигнаагүй, халхууд шиг мөрөөрөө аж төрж суусан бол Манж ямар юмаа засан тохинуулах гэж аугаа их Хятад гүрнийг эзэгнэн захирах хүнд албаны хажуугаар их цэрэг хөдөлгөж, замдаа Халхыг өртөө улаа, цэрэг, агт морь, ачилга, хоол хүнс гэх мэт албаар дарамтлах билээ. Учир нь Манжийн сонирхол тариа жимс ургадаггүй тэсгим хүйтэн Монголын хэдэн малд бус эд баялагаар арвин зөөлөн дулаан Хятад Тайвань Солонгосын зүг тэмүүлж байжээ. Сонирхолтой нь Монголчууд эртнээс зөөлөн дулаан үржил шимт нутаг оронд сууршихаар зүтгэсэн бол Манжийн замаар балрах байсан бол уу? Нийт хүн төрөлхтөний нийтийн өмч дэлхийн бөмбөрцгөөс өгөөж нь хязгааргүй газар шороотой хэсэгт зарим нь сууршиж дөнгөж. Малчин Манж ингэх гэж зүтгээд арилж, харин Түрэг чаджээ. Хятад замбараагүй олон, Манж цөөхөн. Түрэг харьцангүй олон бөгөөд тэд европчуудын нэгдсэн дайралтыг ёстой эр хүн шиг няцаасан нь гайхамшиг. Их ч хохирол амссан байх. Бидний тэнэг муугаас бус, малчдад суурших газар олдсонгүй. Нэг талаар бид оройтсон нөгөө талаар манай таван хушуу мал сүрэг сэрүүн орны говь хангай хээр талаас өөр газар амьдарч эс чадах агаад монголчууд малынхаа аяыг дагаж жилийн дөрвөн улиралд чөлөөгүй нүүсээр суурин хүмүүс шиг шинжлэх ухаанаар оролдох завгүй, ямар байсан тэр янзаараа ХХ зуунтай золгожээ. Тэгтэл энэ амьдрал нь хоцрогдол болов. Буянт малаа хатуу хайруу нутагт нь хөсөр хаяад өөрсдөө дулаан орон руу зугтаах сэтгэл тэдэнд байсангүй. ХХI зуунд сэрүүн орны бид оюун ухаанаараа шинжлэх ухаан техникийг хөгжүүлж, сайхан амьдралыг цогцлуулах боломж нээгдлээ. Асар уудам нутгийн хөндөгдөөгүй онгон хөрсөн дор агуулагдаж буй баялгаа бод. 50 сая буянт малаа бод. Бас ч гэж гурил төмс хүнсний ногоо ургах гол мөрнийхөө ай савыг бод. Дулаан газар луу нүүгээгүй нь хожиж буй ч юм билүү. Уг нь хорвоог ээлжтэй гэдэг сэн. Бидний зуун эхэлж буй юм биш үү?
Гэлээ гэхдээ дэлхийг донсолгосон хүчирхэг баатрын домгоор эдүгээ онгироод онгироод бидэнд юу ч наалдахгүй. Хоосон домог хоол болохгүй. Чингисээр солиорогч нарт энэ үгээ би бас зориулж байна. Чингис хичнээн гайхалтай байгаад байгаад бид түүнээс юу өвлөж авсан юм бэ? Өвлөж авснаа бид хэрхэн хөгжүүлсэн юм бэ? Юу ч хийж сураагүйдээ ядуугийн туйл явна. Их сайндаа эдүгээ телевизийн дэлгэцээр хэн нэгэн сөөнгө дуучны клип гээд хүний гараар бүтсэн торойх нэг ч бараа сүүдэргүй хоосон тал хөндийгөөр Чингисийн монголчууд ийм сүр хүчтэй явсан хэмээн сэлэм жад гозолзуулан хуяг дуулга салбалзуулсан баахан морьтон нэгэн зүг довтлохыг харуулна. Эрчээрээ ухаан жолоогүй хурдлах морьтой дайчид бүтээн байгуулах, шинжлэх ухааны нээлт хийх гээгүй, зөвхөн хүн алах, дээрэмдэх гэж довтолж буй нь бидэнд уг нь нэгийг бодогдуумаар сан. Эдүгээ энгүй хоосон орчлонд чулуун овооны үжирсэн хадаг самбай гунигтай яа хийснэ.
Мин улсыг Манж эзэлж, Манж гүрэн цэцэглэснээр хятадын урсгалыг хааж, тэдэнтэй найрсаг хөршийн ёсоор зах зээлийн журмаар хэн хэндээ ашигтай худалдаа өрнүүлж, амар амгалан аж төрөх хэр хэмжээг монгол зонд манжийн хаад тохируулж байжээ. Энэ бол тухайн үеийн дэвшил мөн. Хонгилын мухарт гялайх гэгээ гэх шиг энэ бяцхан боломжийг халхууд бие биеэ хядсан цусан дундаас олж харсан нь олзуурхам. Өөр гарцгүй нөхцөлд энэ бол урвалт биш сонголт. Харин ойрадууд хэн хэндээ аймшигт гай тарьсныг би түүхч болох гэсэндээ бус үзэл суртлаар гуйвуулагдсан түүхээ эргэж нягтлаач гэж түүхчдийг уриалах гэсэндээ хөндөв. Алан хядагч уу? Баатар уу? Нягтлах хэрэгтэй. Эх оронч, урвагч хоёр сайн муугийн туйл. Гайхамшигт эх оронч, аймшигт урвагч гэж жалга довын атаа жөтөөгөөр хоёр ангилж буй нь “нутгийн бөх” хэмээн талцаж буйтай агаар нэг нутгархах гэнэн зан. Түүхийн үнэнд ингэж гоомой хандаж нийцэхгүй. Эх оронч Галдан Амарсанаа, урвагч Чихундорж Занабазар нар хорвоогийн сайн муугаас бүтсэн хувь хүмүүс. Тэдний тухай үнэнд үл нийцэх хоёр туйлыг ойртуулбаас түүхийн жинхэнэ үнэн цухуйх сан. Эх оронч ойрадууд, урвагч халхууд гэсэн сүржин туйлшрал одоо ч янзандаа нурман дотроо цогшсоор байна. Үүнийг хойшид хүлцэнгүй урьдын адил дагасаар байх уу? Чимээгүй аялдан дагалдахын хор холбогдол гэж байх уу? Аль нь үнэн болохыг нягтлан тогтоохын ашиг тус гэж байх уу? Ийм хоёр асуулт гарч ирж байна. Зөвлөлт явуулгаар мушгагдаж бүдгэрсэн үнэнийг залуу түүхчид минь сэргээ гэсэн би ад үзэгдэх ёсгүй. Үнэн түүхээр үр хүүхэд минь хүмүүжиг л гэсэн санаа. Харин би Манжийн хаадыг Зөвлөлтийн удирдагчдын зиндаанд дахин шүтэх гээгүйгээ андгайлъя.
Бидэнд, бидний өмнөх үед, мөн бидний хойч үед МАХН-ын программаар худал түүх заажээ. Орчин үеийн шилдэг эдийн засагч бизнесмен Салдангийн Одонтуяаг би хүндэлж, найдлага тавьдаг. Тэр хатагтай УИХ-д өрсөлдөж, нийслэлийн хурлын төлөөлөгч болсон эдүгээ манай сор болсон эрдэмтэн. “Монгол 999”-г санаачлагч С. Одонтуяа “Бид гадныхныг царайчилж халбага тосож суухыг хүсэхгүй... Бид бол шинэ Монголын хүний капиталжсан нөөц... Монгол 999 үндэсний Нэгтгэл бол Монголын гээд буй сул талыг давуу тал болгож хувиргах гэсэн ашгийн төлөө компани” гэж сэтгэл онгойтол хэлсэн мөртлөө “999-ийн удирдлагыг өөлсөн, чамласан, гутаасан, итгэлийг нь мохоохыг оролдсон дайралт, гүтгэлэг энд тэндээс өндөлзөж өнгөлзөх боллоо. Яг л Галдан бошигтод өсөрхсөн хувийн хорсолдоо хөтлөгдөн Манжийн хаантай хүч хавсран, монгол нь монголтойгоо дайтаж, эх нутаг хүн ардаа Манжид найр тавьж өгсөн халхын увайгүй ноёдын гунигт түүх давтагдахна гэлтэй” гэж бухимджээ. (өдрийн сонин. 2010-06-08) Одонтуяа сургуульд заалгасан түүхээ цээжилсэн нэгэн онц сурлагатан болтой. Заалгаснаа итгэл үнэмшил болгосон түүнд юуны буруу байхав. Ганц Одонтуяа бус манай цөөнгүй сэхээтэн, иргэд ийм төөрөлдсөн ойлголттой яваад би харамссандаа түүхийн энэ зурвас үеийг судалгаанд зориулж чадлын хэрээр толилуулж буй нь энэ. Ю. Цэдэнбалын ноёрхлын үед Архангайн Хотонт сумын зарим томхон сэхээтэн өөрийгөө өөлд гаралтай гээд албан тушаал хөөцөлдөж явсныг би мэднэ. Хотонт Хашаат Батцэнгэл Өгийнуур сумынхан өөлд угшилгүй ч манжид зүүнтэйгээс хөөгдөөд ядарч зүдэрч ирсэн ах дүү өөлд нарыгаа, урьд баруунтайгаас довтлохдоо сүм хийдийг галдаж, лам хуваргуудыг хөгнөн хядсан хэмээн хонзогнолгүй Орхоныхоо хөндийд айлсаж, тусалж тэнхрүүлсэн гэдэг. Халх ахан дүүсийнхээ уужуу өгөөмөр сэтгэлийн ач буянд Өлзийт суманд нутагшсан өөлдүүд дайн дажин айх аюулгүй тайван амьдралтай эцсийн эцэст золгож, яваандаа халхуудтай цус холилдсон нь мэдээж. Ураг төрөл холдоход энэ нутгийн халх өөлд худ ургууд дургүйцсэнгүй, хэнээр ч заалгалгүй зөнгөөрөө яс угсааны гэх ялгаагүй 400 шахам жил амьдарч иржээ. Харин Цэдэнбал нарын олон жилийн нутгархаг ноёрхлын үед албан тушаалын донтон мөн зарим бөхөнцөр халхууд ичмээр зан гаргаж явсан нь олны нүдэнд шившигтэй харагдаж байсныг сургамж болгох үүднээс дурсая. Тушаал дэвших чадвар дулимаг, начин болох бяр мөхөс хөөрхийс тэгж мунгинаж явсан биз ээ.
Өдгөө дөрвөд баяд нар эх оронч Галдан бошигт Амарсанаа нарын удам угсаа, халх буриад нар урвагч Түшээт хан Цэцэн ханы угсаа гэж албан ёсоор сургуульд зааж байна. Урвагчийн удам гэж цоллуулахад, өөрөө урвагч биш бол юунд нь ч уравганахав. Хамгийн гол нь урвагч удам угсаа нь үнэхээр урвагч байсан уу, үгүй юү? Эх оронч удам угсаа нь үнэхээр эх оронч байсан уу, үгүй юү? Эсвэл “холимог хуураг” байсан юм уу гэдгийг огт эргэлзэх юмгүйгээр тогтоох шаардлага хөгжил дэвшлийн явцад зүй ёсоор сөхөгдөж байна. Салдангийн Одонтуяаг эргэн саная. “Монгол 999” үндэсний нэгдлийн асуудалд 500 шахам жилийн тэртээх Галдан бошигт үгүйлэгдэж, халхын урвагч увайгүй ноёдын удам судар гай болж буй нь гайхмаар. Ийм итгэл үнэмшлээр цааш замнаад явах уу, яах вэ? Энэ асуудлыг би олны ахааралд хандуулахыг зорив. Ганц Одонтуяа бус, нийгэм ийм ойлголттой байгаад анхаарлаа хандуулахгүй үхэж тэвчихгүй нь. Аль л болж бүтэхгүй бэрхшээл, гай гамшгийн үеэр халхын урвагч ноёдыг хараал зүхлийн бай болгодог элитүүд бишгүй. 90-н нас зооглож яваа зохиолч сэтгүүлч Т. Рэнцэн “Дээдсийн ил товчоо” номынхоо 39-40-р хуудсанд ингэж бичжээ: Шүрэн жинс, авилга, хээл хахуул, хэргэм зэргэд улс гүрнээ харьд амлан эх орноосоо урван шарваж толгойлон хар толбо үлдээсэн гунигт хүн өндөр гэгээн хэмээх Занабазар аж. ...түүх судлаачид өөр өөрөөр дэнсэлдэг. Түмэн олон урвагч гэдэг. Гавъяанаас гай нь илүү болох нь тодорхой.
Манжид бие сэтгэлээр 100 хувь урваж, худалдагдсан хүн халхын сайн ноён ханы хүү чин ван Эфү Цэрэн ба түүний хөвгүүн Манжийн цэргийн ерөнхий захирагч Цэнгүнжав. Тэрбээр баруун Монголын ард түмнийг хүйс тэмтэрч эр эм үр хүүхдийг хүртэл яргалжээ.
Хэрээ хөгширсөн ч
Өд нь цайхгүй
Хэрэг хуучирсан ч
Мөр нь арилахгүй гэдэг энэ бус уу? гэж заналтай нь аргагүй бичжээ. Т. Рэнцэн гуай ухаантай авъяаслаг сэтгүүлч зохиолч. Бид хамт ажиллаж байсан бөгөөд бие биеэ хүндэлдэг хоёр. 70, 80, 90-н насны бидэнд түүхийг ингэж л заасан. Рэнцэн гуай итгэжээ. Зөвлөлтийн заавраар МАХН бидний тархийг эргүүлэх гэж 70 жил уйггүй өрнүүлсэн үзэл сурталд Рэнцэн гуай автжээ. Ху. намын үзэл суртлын хэлтэс зохиосон түүхийн сурах бичгүүдийг өвгөн анд маань шүтжээ. Цагаан сэтгэлтэй, бүх юмыг өөрийнхөө сэтгэл шиг цагаахнаар хүлээж авдаг гүндүүгүй монгол өвгөд мэхлэгдсэнээ мэдэхгүй насыг элээх нь дээ. Цайлган хүн ланрамын бузарт гэмтжээ. Нам юу гэж заасан Рэнцэн гуай итгэмтгий сэтгэлээр одоо ч гэсэн баясаж явна. Харин би итгээгүйдээ тайлбарлах гэж нуршлаа. Дахин нуршихад Цэнгүнжав нарын манж халх цэрэг баруун Монгол ноёдын хаан ширээний төлөөх цус асгаруулсан зуун жилийн тэмцлийг дарж, цэг тавьсан нь тэр үедээ дэвшил болсон юм шүү. Яагаад гэвэл хаад ноёдын энэ ужиг тэмцэл-солиорол ойрадын ард олныг түйвээж асан гамшиг байв. Хаан ширээ булаацалдсан ноёд номхорсноор зовсон ойрадуудын нуруу тэнийжээ. Би энэ өнцгөөс нь хардаг хүн.
Уншигч та анзаардаг уу? Эдүгээ сайн саарын зөрчил гарвал Галдан бошигт магтагдаж, халхын ноёд хараагддаг хэллэг, хэлний үзүүрийн амны уншлага болоод, оросын “пи” хараалтай өрсөлдөж буйг? Энэ амны уншлагыг дэврээхээр сүүлийн үед олон роман хэвлэгдэв. Цэмбэл Мухар Д. Жамъян Энхболдбаатар Б. Догмид Шүүдэрцэцэг өөр хэн хэн ч билээ, олон зохиолч Галдан бошигт Амарсанаа нарыг магтан дуулсан, халхын урвагч ноёдыг үзэн ядсан, уншиж барахын аргагүй олон зузаан ном дэлгүүрийн лангууг чимж байна. Миний энэ нийтлэл тэдний дэргэд ганц дусал нулимс. Тиймээс эртний хаадын түүхээр хэрүүл өдөгч нь ганц би биш бас тэд болой. Үнэнийг тогтоох гэж мэтгэлцдэг. Үнэн тогтоогдвол миний буруу болж төгссөн ч би баяртай байх болно. Хамгийн гол ашиг, үнэнийг тогтоох. Эх оронч, урвагч болохын аль аль нь судлагдаагүй түүхэн хүмүүсийг нухацтай судалъя. Түүх нэг л жимтэй. Түүх хоёр жимээр яваагүй.
Ховорхон азаар тусгаар Улс болсондоо байнга залбир. Бүгд нэг хүн шиг зохион байгуулалттай, бүгд нэг хүн шиг зорилготой бай. Ядуу тусмаа, цөөхөн тусмаа цул, дотуур тамиртай бай! гэж уншигч түмэндээ уриалснаа дахин сануулъя. Бурууг бусдаас эрснээс өөрөөсөө эрэх өгөөжтэй. Мань шигээ угийн ядуу нүүдэлчин гаралтай, эдүгээ дэлхийд алга болсон Манжид юм л бол эрэлхэж, дур зоргоор тэднийг хэтрүүлэн ялалснаар бидний нэр төр дэлхий даяар өснө гэж үү? Манжид яагаад муу болсноо мэдэх үү? Орос 1921 оноос эхлэн Монголыг Хятадаас холдуулж өөрийн нөлөөнд авах гэж харанхуй бидний тархинд ийм суртал шингээжээ гэдгийг хожуу ч атугай мэдэж ав. Монголд гадаад дотоодын мөлжигчдийг эсэргүүцсэн ядуу ардын тэмцэл өрнөж байсан юм. Тэр тэмцлийг улаан Орос дэмжин туслаж ялуулсан гэж итгүүлэх гэж оросууд чармайсандаа хөгийн хөгийн юм зохиож байлаа. Тийм тэмцэл гэхээр юм Монголд байгаагүй юм чинь зохиохоос биш өөр яахав. 1921 оны ардын хувьсгал бол нийгмийн хувьсгал гэж тэд их гүрийсэн. Ард Аюушийн тэмцэл энэ тэр гэж элдвийн инээдэмтэй хөгийн юмыг дөвийлгөж, олны доог болж байв. Манжийг эсэргүүцсэн малчин ардын нууц бүлгэмийн гишүүдийн толгойлогчоо нууцалсан гарын үсэг гээд дугуйруулан зурсан нэрс гаргаж ирээд сүржигнэтэл тэр нь манай ургийн бичиг болж таарав. Энэ нь Монголын олон нийтийг ноёд, лам нар болон хятад худалдаачдаас салгаж авах гэсэн болъщевик санаа л даа. Монголчууд хятадаас ондоо гадаад хүний бараа хараагүй бөгөөд гадаад хүнийг дайснаа гэж үздэг байжээ. Энэ уламжлалаар монголчууд хятадыг дайснаа гэж сэрддэг байсан бөгөөд энэ нь оросуудад зорилгоо бүтээхэд сайхан олз болсон аж. Үе дамжсан язгууртан ноёд ван гүн тайж хутагт хуваргуудыг хүйс тэмтрэхийн өмнө тэднийг дарлан мөлжигч дайсан гэж нотлохгүй аваас бослого гарч болзошгүйг оросууд тооцсон байна. Улаан орос тооцсоноо ч биелүүлж чадсан. Түм буман язгууртан сэхээтэн хуваргаа яргалуулсан өвгө дээдэс минь хүлцэнгүй алга ташаад өнгөрсөн. Хүчинд автаад тэр. Оросын зохиосон болхи үлгэр өдгөө бидний тархинаас салахгүй, тэр ч байтугай бат бөх үзэл болж хувирсан нь гутармаар. Бусдыг муулснаар бидний гэм дундрахгүй. Алдаж асгасан гэм сайн ч хэллээ, муу ч хэллээ байдаг хэмжээндээ л орших болно. УИХ-ын эв түншингүй гишүүд гэмээ Манжаас хайх бий дээ. “Сул талаа томруулдаг шилээр хараг” гэсэндээ жаахан хэтрүүлсэн байх шүү. Биеэ хэтрүүлж хяналаа гээд хор болохгүй, харин ариусна. Тиймээс өвгөн надад нүгэлгүй. Гэмээ олж харвал буян. Энэ үүднээс бидний удмын цусанд, магадгүй ясанд шингэсэн ширээ сэнтийд шунах нянг дуранбайгаар харуулахыг оролдов. Хаан ширээнд хушууралгүй шударга бизнесээр үндэсний хөрөнгөтөн болох цаг ирсэн шүү. Хууль хүрч үйлчлэхээ больсон ялзарсан сэнтий өөд тэмцэгчдийг тогтоох арга байхгүй. Амархан баяжих, айлган сүрдүүлэх, дураар дургих дуртай, балар эртнээс хаан ширээнд амь тавигчдын удмын дон яс цусанд нь шүглэсэн хүмүүс дээшээ тэмүүлэх нь гарцаагүй. Тэднийг хазаарлаж тогтооно гэдэг худал! Ганцхан арга бий. Тэр нь хаадын ширээнд хууль хүрч үйлчлэх. Хаад хуулиа өчүүхэн төдий зөрчвөөс ширээнээс нь ширдэг дээр албадан буулгадаг хүчирхэг иргэдтэй болохоос нааш Төр Засаг хэзээ ч цэвэршихгүй. Улс орон хэзээ ч хөгжихгүй. Харин бидэнд хүчирхэг иргэдтэй болох гарц байна. Хүчирхэг иргэдтэй болсон цагт хөгжих ирээдүй тун ойрхон гэрэлтэж байна. Гэгээрцгээ. Гэгээрэх тусам хүчирхэг болно. Дэлхийн шилдэг боловсролыг шамдан эзэмш.
Сайн сайхан болно гэдэгт бүрэн итгэсэн намайг жаргалтай төгсгөл хүлээж байнам.

Дөрөв. Үүрийн гэгээ манхайж байна
Аврал сүйрэл хоёр хоорондоо өрсөлдөн биднийг амдан отож байна. Монгол улсаа аз эз хоёрын алинтай нь золгуулахыг шийдвэрлэх хувьтай иргэн болж төрсөндөө та нар баярла. Эрэн зууны түүхэнд эгцэгтэй үеийг олж төрсөн та нар учиртай монголчууд. Яг одоо бид алдаагүй байна. Хожигдоогүй байна. Бүх юм өнгөрчөөгүй байна. Яг одоо шиг ийм үнэтэй агшин бидэнд эргэж олдохгүй гэдгийг ухаар, улс төрчид өө! Боломжоо эгүрт алдчихаад амаа барин харамссаар өлбөрч үхсэнээс, алдаагүй, алдах онохыг шийдэх гээд тунгааж буй энэ торгон агшин яасан үнэтэйв? Алдвал энэ агшин хоосон дурсамж болно. Аврал уу, сүйрэл үү? Авралд хүрэх боломж дүүрэн байна. Буруу алхвал сүйрэх ангал ёроолгүй гэж мэд. Дүүрэн боломжийг дүүрэн ашиглахад нэг хүний зүтгэл ганцаардана. Нэг үе охордоно. Доод тал нь хоёр үеийн монголчуудын нэг хүн шиг чармайлтаар боломжоо гарзгүй ашиглаж чадваас баян орон болно. Энэ бол үлгэр биш. Сүйрэл ч үлгэр биш. Ийм эгцэгтэй хар цагаан хоёр зам өмнө чинь дурайж байхад олигархи та алиугаар нь морилох гээд байна?
Эх орны ирээдүйн тухай миний үгнээс мэрэгжилтний үг итгэлтэй. Албан тушаалгүй эдийн засагч үнэнийг ярьдаг. Төрийн түшээ эдийн засагч өөрийнхөө амаар намынхаа удирдах бүлэглэлийн үгийг ярьдаг. Би та нарт том албан тушаалгүй эрдэмтэн Д. Жаргалсайханы бэсрэгхэн нийтлэлээс ишлэл авч толилуулъя: Хятад улс манайхтай хил залгаа, эрэлт хэрэгцээ нь улам бүр өсөж байгаа дэлхийн хамгийн том зах зээл. Хятад...бүх нүүрсийг авах гэж байхад монголчууд бид тэр нүүрс, бусад ашигт малтмалыг газрын дороос гарган авч, боловсруулаад, мөн боловсруулалгүйгээр хүргэж өгөхөд шаардагдах бүх дэд бүтцийг, түүний дотор цахилгаан станц, төмөр зам, авто зам, холбогдох үйлдвэрийг барих санхүүгийн хөрөнгийг Хятадаас өөрөөс нь зээлээр авч барих гэж байна. Хятад улс бүх чөмгийг нь авч байхад Монгол улс дээр нь нэмж бас холбогдох зардлыг нь дааж байна гэсэн үг... бид нэг юмны үнийг хоёр дахин төлж байна гэсэн үг. Харин тэгэхийн оронд нүүрсээ өөрсдөө гаргаад, зөөгөөд ав. Хэрэгтэй дэд бүтцээ заавал барь. Манай стандартын дагуу хий. Манай нутаг дээр барьж байгаа бүх байгууламжийн ажил дээр монголчууд ажиллах ёстой. Бүх үйл ажиллааандаа манай дүрэм журмыг сахих ёстой. Ашиглалтын үйл ажиллагааг Монголын холбогдох байгууллагууд хянах болно. Харин төдөн жилийн дараа бидэнд шилжүүлж өгнө. Дээр нь дотоодын хэрэгцээнд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх ёстой. Мөн ашигт малтмал олборлосны болон бусад татваруудыг төлөх ёстой гээд л шаардлага тавихад болох бус уу. Африкийн улсууд ийм нөхцөл аль хэдийнэ тавьж байна. (хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ. Ц. Д)
Урьд нь Африкийн зарим орон манай орох гэж байгаа занганд ороод маш их зээлийг олборлогч компаниудаас авч түүнийгээ тухайн үеийн төр засгийн удирдлага хувьдаа хэрэглэн завхруулсан учир тэр их өрийнхөө зөвхөн хүүг нь хэдэн үе дамжин одоог хүртэл арай ядан төлж байна. Тийм орнуудын хөрөнгө чадалтай, мэдлэг боловсролтой иргэд нь гадагшаа гараад явчихсан, хамгийн арчаагүй, юу ч өгөөд нэмэргүй хүмүүс нь үлдэж үргэлж л ядуу зүдүү, өвчин эмгэгт дарлагдан гадаадын бүх орноос гуйлга гуйсан буюу “мөхсөн орнууд” болжээ. Тод жишээ нь Нигери бөгөөд нефтийн нөөцөөрөө дэлхийд дээгүүр ордог боловч олон жилийн өмнөх өрийн хүүгээ ч төлж чадахгүй, дэлхийн хамгийн ядуу, хамгийн их авилгад автсан орон болжээ.
Эдийн засагч Д. Жаргалсайханы үзэлтэй өвгөн миний хар ухаан таарсныг хөөрсөндөө хэлж орхиё. Муу хүний заяа завагт гэж өөдлөх боломж үнэндээ бидэнд заяажээ. Энэ боломжийг яаж “чулуу” болгох вэ? Боломж гэдэгт мэдээж ашигт малтмал голлох нь зүй. Нөөц нь зуун жилээр яригдана. Хурмастаас бус газран далайгаас хур оргилох нь! Энэ бол байн байн нүүж өнгөрдөг оготоргуйн тогтворгүй хур биш, газран далайгаас үндэстэй бүхний сав шим ямагт болдог Лусын хишиг. Ашигт малтмал үүл биш. Гэхдээ хэмжээтэй. Хэзээ нэгэн цагт дуусах тул наана нь юу юутай болоод авах вэ? Ийм боломж дахиж гарахгүй гэдгийг монгол хүн бүхэн Чингисийн захиснаар өглөө босоод заавал бодох цаг иржээ. “Лусын хаан шиг далай баян” гэж ярьдаг эцэг эхийн маань бэлэгдэл амьдрал дээр биелэх нь үү, яахнэв? Шалгах нь дээ. Лусын хааны хишгээ борлуулах мангас шиг зах зээл манайтай айл бэлэн байж байдаг. Өндөр гэгээн Занабазар юу гэж айлдлаа: өөр шашинтай Оросыг дагаснаас эд баялаг асар арвин Манжийг дагасан дээр гэсэн байх аа? Үүнийг хутагтын айлдвар гэж шүтэхээсээ илүүтэй дайн дажин хямрал зовлон туулсан өвөг дээдсийн нэгэн захиас гэвэл ононо. Баруун Европоос алсдуу Румын Болгар хоёроос эдүгээ Монголын давуу боломж нь энэ аварга зах зээлтэй хаяа нийлж буйд оршино гэж үзэх нь бий. Маньтай бөөрөө нийлүүлсэн аварга луу аюултай ч, ашигтай ч. Болгоомжлол боломж хоёр холилдон оршиж байна. Тэрбум хэдэн зуун сая хөршийнхөө үсрэнгүй хөгжлөөс бид юу атгаж үлдэх вэ? Гурван сая хүрэхгүй хүн амын ходоод уг нь юухан байхав. Онгон догшин лус савдгийнхаа цээртэй ордуудад гар хүрэх осолтой түүхэн хариуцлага та нарт тохиов. Гараа, санаагаа сайн ариулаарай. Хоосон нүх, хоосрол хоёрыг үлдээгээд баян орон өөд зугтаах санаа өвөрлөж буй аваас та нар энэ Төрийн толгой дээгүүр харайж чадах чиг хойт насандаа Эрлэгт шүүгдэх буй зээ гэж залбиръя. Ямар ч нөлөөгүй хоосон залбирлыг олигархиуд басамжилж буй. Залбирахаас ондоо тэмцэлгүй болсон иргэний нийгэм гар мухарджээ. Гэвч ард түмнээ гомдоосон хүмүүсийг дайрлага хэдэн үеэр нь хамах байлгүй. Хамтрах нэрийн дор зальтай мэхтэй гадныханд шулуулснаас ашигт малтмалынхаа зарим хэсгийг ханасан үнээр зарчихвал шулуунгүй юу? Тэд уурхай, дэд бүтцээ өөрсдөө бариг. Гагцхүү гэрээгээ бид чанга хийж чаддаггүй юмаа гэхэд ядахдаа тов тодорхой хийе. Монгол ажилчид хэдэн хувь байх гэх зэрэг олон асуудал нарийн тусгагдах ёстой. Монгол ажилчид мэргэжлээр гологдоод гадны уурхайчид ажиллуулбал хөрөнгө оруулагч тал манайд төлбөр төлөх гэх мэт заалт хожмын маргаангүй тусгагдаж, хоёр тал үзэглэсэн байх учиртай. Гэрээ гэж өөх ч биш булчирхай ч биш бүрхэг юм манай авилгач сайдууд оромдчихоод эцэст нь монголчууд хохирдог гашуун зуршил давтагдах вий. Өвгө дээдэс шүтэн дархлаад зүрхэлж хөндөөгүй лус савдгийнхаа онгон дагшин өвөрт хувийн шуналд бузартсан гараа өрсөлдөн дүрэхээс зайлс хийе гэвэл дээр өгүүлсэн эрдэмтний санаа нэг хувилбар нь яах аргагүй мөн. Хамгийн зөв өөр хувилбар байхыг үгүйсгэхгүй. Миний хэмжээнд бол Жаргалсайханы хувилбарыг тоохгүй орхиж боломгүй санагдана.
Хятадтай хэн хэндээ ашигтай харилцахад бидний тархинд амь бөх зууралдаж буй хуучин үзэл суртал сөрөг үр дагавар руу түлхэж байна. Маогийн эсрэг Хрущев Брежнев нарын суртал Монголд хятад хүнийг үзэн ядах үзэл болон хувирч 1960-аас 1990 он хүртэлх 30 жилд бидний заримын ухамсарт гагнагдаад эдүгээ арилахгүй өндөлзөж байна. Дайсагнаж асан хоёр их гүрэн маань эв зүйгээ олчихоод байхад монгол хүн зөвлөлт үзлээ хаялгүй хятад хүнийг дайсан мэт сэрдсээр буй нь зөөлнөөр хэлбэл илүү зан, хатуугаар хэлбэл ёстой нөгөө муу эрд халдаг дараа гэлтэй. Бүтэн хагас тэрбум хөршдөө дайсагнасан эрүүл бус үзэл бидэнд сайныг яасан ч өгөхгүй. Эдүгээ Хятадын эсрэг хэнээрхэл ашиггүйг Америк хүртэл дагаж буйг анзаарах сан. Соёлын хувьсгалаар галзуурч асан хөгийн суртлаа хятадууд сэм орхиод эдүгээ хэв хэзээний ардчилсан улс аятай царайлна. Үүнийг сөхөх гээд хэрэггүй. Хятад улс хувирсан нь өчүүхэн Монголд том боломж хайралсан билээ. Харамсалтай нь бидний тархинд ах нарын шингээж өгсөн хятадын эсрэг үзэл хөдөөд бол бүр яг хэвээрээ байгааг алт олборлогчдын мөргөлдөөн нотлов. Гадаадын хөрөнгө оруулалт, түүний татвар манайд амин чухал энэ үед “Зургаан метр хөрс хуулаад өдөрт 20 кг алт олборлодог, түүнийг нь өнөөдөр угааж авцгаая” гэж үгссэн нинжа нар хятадын хөрөнгө оруулалттай компани дээр давхин очиж хэсэг харж зогссоноо “За ажиллая, ура!” гээд довтолдог гэнэ. Балар эртний угшил мөн байгаа биз? Тэдний тархинд далимдуулаад жаахан алт олоод авъя, намзасаг хятадад муу юм чинь биднийг өмөөрч л таарна гэсэн үзэл уугьж буйн гор энэ. Одоо ийм замаар явахгүй ээ, хайрт хөдөөнийхөн минь. Явах зам цэвэр хууль. “Хонио хариулаад явж байхад давхиж ирээд шууд баривчилсан. Эмээлтэй морио эзгүй хээр тушиж орхичоод машинд суусан” гэнэ. Тэр морь яагаа бол? Эзэнгүй хонин сүрэг хэрхсэн бол? Цагдаа ч гэж жинхэнэ хөдөөний монгол. “Баригдана гэж айгаад гэрээ гаднаасаа цоожлуулаад хонож байна”. Мөн мунадаг нуугджээ. “Биднийг аймагт авчраад буцаахгүй, өглөө болгон ирж бүртгүүлж бай гэхчээд мөрдөн байцаагч хувийнхаа байшинг бариулж байна”. Та нар минь, ямар өрөвдмөөр арчаагүй юм ярина вэ? Ийм амьтад чинь гадныхны хоол болохоос өөр яах вэ? Үүнд сэтгэл зовсондоо л би ийм юм бичээд сууна шүү дээ. Ингэж тэмцдэггүй юм. Тэмцэх хэрэгтэй. Гагцхүү зөв тэмцэж сур. Буруу тэмцвэл дандаа ялагдах болно. Орлог голын дагуухь алтны судал илэрсэн тул нинжа нарын тоо 400 хол давжээ. “Жи си си-айр” компанид 26 хятад 40 орчим монгол иргэн ажилладаг аж. Газар ухдаг гэгээгээ барьцгаасан олон зуун нинжа тус компаний ажилчдыг зодож, тоног төхөрөмжийг сүйтгэж, эд зүйлийг хулгайлж, мөн саванд шороо хийж усаар зуураад компаний дарга, талбайн хятад инженерт “уу” гээд цутгаж байдаг? Тэгж мангарлаж байхдаа яахав дээ. Мангарласнаар үнэн зөвөө хэзээ ч олохгүй. Энэ талаар Увс аймгийн цагдаагийн хэлтсийн дарга Ц. Намсрайжав сонинд мэдээлжээ. Гол усаа хордуулахгүй гэж үнэхээр тэмцэж буй бол эрх үүрэг бүхий газарт хандаж, зөвшөөрлийн бичиг баримт нь бүрэн эсэхийг шалгуулаад, зөрчилтэй бол хуулийн дагуу хаалгах ганцхан зам л бий. Ганц гарцыг чинь манай төрийн албан хаагчид авилгаараа будлиантуулаад буй юм биш үү? Бас нинжа нар юун түрүү чулуун мөндөр буулгаж, гардан байлдаанд ордог нь цаанаа хөрсий нь хүнд техникээр 6 метр хуулсан газрын нь алтыг угааж авах гэсэн дундад зууны болхи дээрмийг санагдуулж байна. Нинжа нарт газар ухдаг дэгээгээрээ 6 метр хөрс хуулна гэдэг санашгүй. Гол учир энд байна. Ямар ч гоё эх оронч үгээр пааландаад энэ үйлдэл алт, амар олзны шунал болох нь андашгүй ажээ. Гэтэл сэтгүүлчид бусдын газрын алтыг угааж авах гэж дайрсан нинжа нар болон тэдний хамуудаас ярилцлага авч “цагдаа нар дахиад ард түмнээ буудав, долоон сарын нэгний трагеди Увст давтагдлаа, хятадууд биднийг эзлэлээ” гэсэн шуугиан мандуулав. Хар Аарагт бас ингэсэн. Ийм жишээ олон бий. Одоо ч хяхуу нь арилаагүй нинжа нар хэрэг мандуулахад бэлэн байгааг хэвлэл мэдээлэл дэвэргэсээр байна. Сэтгүүлчид ингэж хөөрөгдсөнөөр нийгэм юу ч хожихгүй. Хуулиар нь шалгахаас ондоо арга үүнд байхгүй. Шалгавал хятад монголын өгч авалцсан хахууль цухуйна. Ер нь хүнийг муулахаасаа өмнө өөрсдийгөө хар. Хэн ч гэсэн манайд бизнес эрхлэх гэж орж ирээд, хүн нэхээгүй байхад “Май авилга ав” гэхгүй нь ойлгомжтой. Өгсөн хүн ялтай учраас хэн ч ингэхгүй. “Авилга өг. Өгөхгүй бол лиценз олгохгүй” гэсэн манай төрийн албан хаагчдын тулгалтанд аргагүйдэж өгдөг нь мэдээж. Сэтгүүлчид үүнээс яагаад дөлөв? Авилгачдаас бас авилга хүртчихэв үү? Хажууд нь нийтийг чулуу хөөлгөхөө больж үз. Монгол улсынхаа хуулийг иргэн бүр ягштал мөрддөг үзэл рүү орцгооё. Гадныхантай, тэр тусмаа хятадуудтай харьцахдаа бурханд бус хуулиндаа мөргө. Гадны иргэдээр ч хуулиа чанд сахиулъя. Үүр цайх боломжийн нэг нь энэ. Хуулиа өмнөө барьж, бүх асуудлаа хуулиар зохицуулж бид заншаагүйн улмаас гай дуудаад буйг анзаарч байна уу? Өдөр бүр дохио өгөөд буй энэхүү үл ойлголцлоос гай дэгдэж мэднэ шүү. Таагүй харьцааг зайлуулах гарцаа одооноос хай. Гадны хөрөнгө оруулагч нартай бид нэг хэсэгтээ хүссэн ч эс хүссэн ч хамтарч бизнес хийх нь. Сайндаа бус бидэнд бие даагаад ашигт малтмалаа олборлох хүч хөрөнгө алга. “Хэн хэндээ ашиг гарна” хэмээн бид гадны баячуудыг уриад буйгаа ухаарч байна уу? Гадныхантай, юун түрүү хятад барилгачид уурхайчидтай чулуугаар байлдаад хэн хохирох вэ? Бэл бинчин нимгэн цөөн буурай бид л хохирч хоцорно. Нинжа нар нэгдүгээр шугманд чулуу шидээд буй боловч ар талд нь төр засаг хууль эрхийн орчинг яв цав бүрдүүлж өгөхгүй, тэр ч байтугай гадныханд хууль бус лиценз авилгаар өгч буйгаас үймээн үүсэж байна. Чулуу шидэгчид буруутан авч гол буруутан нь хуулиа уландаа гишгэж хахууль ханцуйлагч төрийн албан хаагчид байсаар байтал, хахуульд дур орж яваа хэвлэл мэдээллийн эзэд дөлж давхиснаар бурууг бас хуваалцах болж байх шиг. Чулуун байлдаан, модон зодоон гайтайг 1960-аад оны эхээр Улаанбаатарт хятад монголын дугуйчдын зодоон, бараан зах дээр болсон үймээнээс сургамж авах нь чухал. 220 мянгат, Хандгайт хүртэлх нь засмал гээд олон бүтээн байгуулалтаар бид хохирсон биш билүү? Тэр үед зарим сэхээтнүүд Зөвлөлт Хятад хоёр маргана л биз, бид Хятадаар эхлүүлсэн ажлаа гүйцээлгээд авдаг байж гэж цуурч байсан. Ийм эмзэг асуудалтай тэр бүр тулгарч үзээгүй гэнэн, хатуухан хэлэхэд, харанхуй иргэд, учир зүйгээ олоход хуулиа л бурханчлан шүтэх хэрэгтэй. Учир зүйгээ олох туршилга хомс иргэдийг авилгачдын бантагнуулсан хууль эрхийн бүрхэг орчин хөлдөө чирч байна. Хуулиас өөр нам засаг энэ тэр огт хэрэггүй. Их Хятадын үсрэнгүй хөгжил бидэнд том боломж гэдгийн цаана энэ аварга гүрэн бидний мөнхийн хөрш тул тэдний сайн муу арга баашийг сөрөх ухаанаа байнга боловсруулж байх шаардлага урган гарч ирж байна. Хятадын башир ааш ямаан омгийн түлхүүр бол зөвхөн хууль. Муудалцвал салаад нүүж болохгүй тавилантай төрсөн хойно хятадуудтай нөхөрлөж л таарна. Хоёр их хөршийнхөө нэгийг нөгөөгийн дээр залж, нөгөөг зэвүүцүүлдэг үзэл биднийг хохироодог. Пост коммунистуудаас өөр хүмүүс намайг Хятадыг Оросын дээр тавих гэлээ гэхгүй. Хоёр хөршөө ав адилхан хэмжээнд эвтэйхэн зохицуулаад, гурав дахь түншлэлээ зузааруулах сан. Яая даа байз, залуу ч байсан болоосой.
“Ах дүүгийн найрамдал” хэмээх хуурамч харилцааг “маргаангүй харилцаа”-гаар солъё. Маргаангүй харилцаа гэдэг тал бүрийн бүх хамтын ажиллагаа хуулиар яв цав зохицуулагдана гэсэн үг. Манай төрийн албан хаагчид авилгад дуртай нь үнээн. Хятадын бизнес авилгагүйгээр Монголд бүтдэггүй гэсэн. Шууд хэлэхэд хятад монгол хоёр авилга авч өгөлцдөг тийм бохир орчныг манай улс төрчид зориуд бий болгосон гэхэд хилсдэхгүй. УИХ-ын лабарторьд бүтээсэн нээлт. Авилгын хөлд юу хохиров гэвэл Монголын хууль! Хуулиа ингэж үнэгүйдүүлнэ гэдэг жолоо цулбуургүй галзуу нийгэм болж, эрх дарх эд мөнгө хүнлэг чанар шударга ёсыг түймэрдэж, ядуу нь ангал руу, баян нь гадаад руу тонилно. Энэ аюулаас биднийг хэн аврах вэ? Бидний сонголт аварна! Аврал сүйрэл хоёр отож байна гэсний учир энэ. Эхлээд бид өөрсдөө хуулиа яс баримтлаад дараа нь манай хуулийг зөрчсөн харийн хар элэгтнүүдийг чулуугаар шидье. Хуулиа дагаж мөрдөх ёс суртахуунгүй улс орон оршин тогтнох боломжоо алдана. Ангал руу онхолдох аюулын нэг нь энэ.
Орос Хятад хоёрыг бурхан чөтгөр гэж туйлширдгаа эргэж харъя. Түншээ “чөтгөр” гэж хараагаад олигтой наймаа хийж чадах уу? Намайг хахууль авчаад ийм юм бичдэг гэж интернетээр загнадаг хүмүүс бий. Би тэднийг тоохгүй. Авилга гэдгийг маний үеийнхэн мэдэхгүй. Хадан гэртээ ойртсон зохиолч залгамж үедээ захих гэрээслээ хүслээрээ үлдээнэ. Хэнээр ч заалгахгүй. Энэ бол зохиолчийн жудаг. “Манжийн дарлал, Халхын урвагч хаад ноёд” гэсэн ишлэл орчин үеийн залуусын амнаас унахад би харамсдаг. Тэд сургуульд заалгасан түүхээ маани мэгзэм мэт сохроор цээжилсэн нь бараг буруугүй ч юм шиг хэрнээ гадаад гүрэнд мэхлэгдээд бурууг зөв гээд итгэчихсэн онгирч яваа нь өрөвдмөөр. Үнэнийг тэдэнд хэлж сэнхрүүлмээр. Надад итгэхгүй өширхөж, миний нүүр лүү нулимлаа ч гэсэн би тэдэнд гомдож чадахгүй. Миний л удам угсаа шүү дээ. Үзэл суртлаар бохирлогдсон “түүх” гэгч гай дагуулж буйг сортоотой залууст анзаарах боломжийг ардчилал уг нь олгосон сон. Нүүрлэж буй таатай боломжоо ашиглахад зохиомол хорлогчинтой түүхээс үүдэлтэй өшөө хонзон зөвхөн гай тарина. Би манжийн хаадыг зөвлөлтийн удирдагчдын зиндаанд тахин шүтүүлэх гээгүйгээ энд бас дахин сануулъя.
Японы араас Өмнөд Солонгос, тэдний араас их Хятад замналаа. Тэдний араас шуудрах боломж уг нь Монголд заяажээ. Харин бидний гавалд тэгж сэтгэх чадамж бий юү? Тийм оюун, тийм овсгоо монгол хүнд бий гэдэгт би бат итгэж байна. Асар богино хугацаанд үсрэнгүй хөгжсөн ази хүмүүстэй та нар өөрсдийгөө жишээд, тэднээс ямар ямар чанараар дутаж буйгаа тогтоогоод, шалавхан нөхөж, зэрэгцвэл, санасандаа хүрч буй нь тэр. Мөн хойд их хөрш болон өндөр хөгжилтэй гурав дахь түншүүдийн хөрөнгө оруулалтаас та нар улсдаа юм нааж чадвал мөн ч агуу боломж доо. Бидэнд тэнгэр газар шиг ашигт малтмал заяажээ. Ийм их боломж нүүрэлсэн нь юутай хувь заяа вэ? Ертөнц гэрэл сүүдрээс бүтдэг. Авралыг сүйрэл сүүдэр мэт дагадаг. Бас сүйрэл үгүй аваас аврал үгүй билээ. Та нарыг минь бурхан өршөөг. Монголын энгүй харанхуй тэнгэрт сайхан ирээдүй үүрийн гэгээ мэт наран ургах зүгээс манхайж байнам. Залбирах залбирал хоёр их хөршид минь гал усны аюул, ган зуд, хэрүүл хараал, дайн самуун бүү үүсээсэй. Хоёр хөршөөсөө хамааралтайг бид умартаж болохгүй. Тиймээс хоёр хөршөө ав адилхан хүндэтгэн амьдрах ёстой. Хоёр их хөршийн нэг нь нөгөөгөө ядмаг бидний чихэнд бүү муулаасай. Тэгвэл бидэнд хэнийх нь ч талд орж болохгүй хэцүү. Хоёр их хөрш минь дахиж бүү муудалцаасай. Энэ бол Монголын алтан боломж.
Таван толгой Оюу толгой гээд цаана нь бурхан минь хичнээн ч орд заяагаав? Бүгд нийлээд тэнгэр газар шиг эрдэнэс. Лусын хааны баялаг 3 сая хүрэхгүй хүнийг хангах юухан байсийм. Сүхбаатар-Замын үүдийн хос төмөр зам, мөн хурдны авто зам, зүүн баруун бүсэд босоо тэнхлэгийн авто зам, говийн болон дорнын төмөр замын сүлжээ, Нийслэл Дархан Эрдэнэт хот, аймгуудын төвийг орон сууцаар хангаж, утаагүй орчин бий болгоход өлхөн хүрэх сул хишиг уул толгод минь биенээсээ тасдан хайрлаж байна. Амьд амьтан байна даа бид өөрсдөө оюунаараа баялгаа арвижуулж дөнгөнө биз дээ? Хангайнхаа хишгээр жижиг дунд үйлдвэр цэцэглүүлж, хүн бүр ажилтай, гараас гарсан бүтээгдэхүүн нь гүйлгээтэйн хэрээр чинээлэг аж төрөх боломж нээгдэнэ. Брэнд бүтээгдэхүүнээр өрсөлдөхөд монгол толгойн ухаан хүрдэг болов уу, яадаг бол? Айсуй боломж, айсуй буян хишгээр хангалуун амьдарч чадах улс уу бид?! Энэ бол тийм элбэг заяах тавилан биш шүү. Бүгд уул усандаа залбираад хүртэе. Малынхаа мах сүү ноос ноолуур арьс ширийг бүрэн гүйцэд боловсруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх, усалгаатай газар тариалан, орчин үеийн дээд зэрэглэлийн мэргэжилтэн баруунд бэлтгэх, энэ бүгдийн зардлыг баян хангай минь бүрэн даах нь ээ. Баян толгод баараагүй ээ. Унжихгүй, хулхидахгүй. Монгол толгой л маапаантай. Монгол толгой хаашаа чигтэй хөдөлдөг бол? Аврал өөд үү, сүйрэл рүү юү? Хутагны ирэн дээр эгцэгтэй агшин золгожээ, хүүхэд минь. Ухаантай л ханд. Аврагтүн аврагтүн үнэн итгэлт дээдэс минь, үзэгтүн үзэгтүн хэмжээлшгүй нигүүлсэнгүйн сан минь.
2010-08-05